Энхтуулын Тамир 1993 оны 1 сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн.

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.

Урлагт өөрийн гэсэн сонин содон өнгө төрх, донжлог байдлаараа ялгарч буй нэгэн бол Mrs.M хэмээх бүсгүй.

Тэрбээр СТА жүжигчин О.Энхтуулын охин билээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь олон ч хүний сонирхлыг татдаг. Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй нэгэн.

Хэзээ ч нүдээ харуулдаггүй, нууцлаг энэ эмэгтэйн фенүүд нүдийг нь харахыг хүсэх нь лавтай.

Ингээд та бүхэнд жүжигчин О.Энхтуулын том охин, реппер Mrs.М -ийн зургуудаас хүргэж байна.