Бодибилдингийн спортын дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, “Champ фитнесс” клубийн тамирчин, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг.

Тэрбээр Монголын бодибилдингийн тамирчид дундаа гурав дахь, эмэгтэй тамирчдаасаа анхны гавьяат тамирчин юм.

Г.Угалзцэцэг хүмүүс бодохдоо баян,мөнгөтэй нөхөртэй,хүссэн зүйлээ санаа зовох зүйлгүй хийгээд л гоё юмаа гэдэг.Хүүхэдтэй зууралдахгүй,гэр орны ажил гэхгүй гээд л …Гэвч яг үнэндээ би өдөр бүр 5:30 д босож,6:00 д ажилдаа ирж,23:30 д гэртээ харьдаг. Бүх зүйлийг өөрийн хөдөлмөрөөр олж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.

Би хүүхдүүдээ өсгөх үедээ өсгөж,гэр орны ажилаа амжуулах үедээ бүгдийг амжуулсан.Хүсэл мөрөөдлөө орхихгүйн тулд өдөр бүр цүнхээ үүрээд жимлүү алхдаг байлаа.Мөнгөө хэмнэж автобусанд ч суулгүй алхаж,өсгийтэй гутал,даашинзаа зараад цээж мах,уураг аваад,багшилж олсон мөнгөө тэмцээний зардалдаа хадгалдаг байсан. 7 жилийн турш надад бэлтгэл хийлгүй амарсан өдөр байгаагүй.

Надад ядарсан,ганцаардсан,болимоор санагдсан өдрүүд зөндөө бий.Гэвч би шантраагүй.Хичээсэн.Гэхдээ маш их хичээсэн.Би зүгээр аврага байхын тулд биш,бүр маш том мөрөөдөлтэй.Би тэр зорилго,хүсэл мөрөөдлийнхөө талд нь ч хүрээгүй байна” хэмээн цахим хуудаснаа бичиж байсан.

Өнөөдөр тэрбээр сошиал хуудаснаа “Бусад бүсгүйчүүд өсгийтэй гутал даашинзаар гангардаг бол би чинь малгай,пүүз,малгайтай цамцаар гангарна шдээ ккк” хэмээжээ.