Монголын анхны дуурийн дуучдын нэг бол Ардын жүжигчин Гонгорын Хайдав юм. Тэрээр 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ.

1933 онд Их хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ.

Монголын хамгийн анхны мэргэжлийн дуурийн дуулаач бол Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн хүндэт доктор, профессор, монголын дуурийн урлагийн дэг сургалтыг үндэслэгч Гонгорын Хайдав юм.Тэрээр 1948 онд П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн консерваторид дуурь, концертын гоцлол дуучин мэргэжлээр суралцаж төгсөөд, 1954 онд Улсын хөгжимт драматик театр, тухайн үеийн Дуурь бүжгийн улсын академик театрын жүжигчин, дуучнаар ажиллажээ. Г.Хайдав нь 1963 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дэргэд анхныхаа 12 оюутныг авч, гоцлол дуулаачийн студийг байгуулснаар эх орондоо мэргэжлийн дуурийн дуулаачийг бэлтгэх үндэс суурийг тавьж байжээ.


Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж, 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Учир нь тухайн Г.Хайдав Дуурийн театрт ажиллаж байжээ. Анги танхим гэх юм бараг байхгүй. Хоосон танхим, цонхны тавцан дээр хичээлээ эхэлж байжээ. Түүний анхны шавь нь МУАЖ Д.Жаргалсайхан 16 настай ирж шавь орж байсан бол хожим олон тооны шавьтай болсны заримаас нь дурьдвал: МУГЖ У.Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан нар билээ Г.Хайдав урын сандаа 700 гаруй дуутай.

Наймхан настай, хөдсөн дээлтэй хүү Ленин клубт орос дуу дуулж олныг гайхашруулж байсан тэр цагаас наян гаруй насалсан алтан тайзан дээрээ уянгат хоолойгоо цалгиан, дуугаа дуулж эгэл олноо баярлуулж явсаар93 насандаа бурхны оронд заларчээ.

Бидний үүрд дурсах эрхэмүүдийн нэг бол тэр билээ.