Ард түмнээсээ “Тогдогор” хэмээх цолыг хүртсэн эрхэм бол Монгол Улсын Гавьяат жүжигчин, нэрт лимбэчин, алиалагч Д.Галсантогтох билээ.

Дашзэвэгийн Галсантогтох нь Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн. 1963 онд Сэлэнгэ аймгийн Драмын театраас ажлын гараагаа эхэлсэн цагаасаа хойш бүхий л амьдралаа Монголын тайз, дэлгэцийн урлагт зориулсан билээ. Өөрийн авьяас, уйгагүй хөдөлмөрөөрөө урлагийн салбартаа од болон гялалзахдаа Монголын нэрийг өндөрт өргөж Болгар улсад болсон Дэлхийн Залуучууд Оюутны 9 дүгээр фестивалд оролцож хүрэл медаль хүртэж байсан. 1983 оноос Монгол Улсын Цирктэй амьдралаа холбож, Соёлын яамны тушаалаар алиалагчаар томилогдон ажиллах болсон түүний циркийн урлагт түүний оруулсан 20 гаруй жилийн хөдөлмөрийг үнэлж, 2006 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байв.

Тэрээр Монгол улсаас Юнескод “Дэлхийн өвийг төөгч” болсон эрхэм билээ. Түүний лимбэ хөгжмийн “Дөрвөн цагийн тал”, Латин Америкын “Эль Кондор Паса”-г сонсоогүй Монгол хүн нэг ч үгүй билээ.

Тал бүрийн авьяасыг өөртөө шингээсэн даруухан энэ эрхэм хэдхэн хоногийн өмнө тэнгэрт лимбэ аялгуулах томилолтоор дэвшлээ. Түүний дуулах, жүжиглэх, бүжиглэх, сийлбэрлэх, алиалах, хөгжимдөх авьяас, дуу хуур, дэлхийд үнэлэгдсэн уянгат лимбийн аялгууг Монголын ард түмэн үүрд дурсан санах болно.