“ЭР ХҮН таван минутын жаргал эдлэхэд ЭМЭГТЭЙ ХҮН тавин жилийн зовлон үүрч үлддэг юм”

Буянгийн Жаргалсайхан гуай та арай дэндэж байна. Танд чангахан түлхэж ч боломгүй биеийн ХҮЧ чадалгүй эмзэгхэн эмэгтэй хүнийг доромжилж суухаас өөр зүйлтэй тэмцэх чадал, ухаан алга уу.

 

Ийм ёс зүйгүй, бүдүүлэг, удирдлагын ямар ч соёлгүй, залуучууддаа буруу үлгэр дууриалал болж байгаа хүмүүс төрийн толгойд байж биднийг удирдаж байсан гэж бодохоос харамсаж байна. Та тэнгэрээс ганцаараа унаад ирчихээгүй л бол таныг эх хүн, эмэгтэй хүн хэдэн ясаа салган байж зовж төрүүлж, нойроо хугаслан хүн болгож өсгөсөндөө.

Энэ улс орныг эрчүүд удирдсаар ирсэн. Та нар өөрсдийгөө нэг сайн хардаа, өш хонзон, атаа жөтөө, улс орны баялагийг хувааж идчихээд, их, бага уусан идсэнээрээ дуудалцаж, эх орны хамаг баялагийг минь гадныхантай хувааж мөнгөө гадны банканд хадгалуулж, тансаг байшин аваад амьдарчихна. Ядуурал ихтэй, нүхэн жорлонтойгоо зууралдсаар байгааг харсаар байж улс орны хөгжил, ирээдүй хойч үеийн төлөө санаа зовох биш ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ бие биеэ хэмлэж, буруутгаж, шоронд хийж өшөө авна, тэгээд өөрсдөө байр суурийг нь эзлээд суухын төлөө юу ч хийхээс буцахгүй. Эрийн оронцог л юм бол энэ бүхэнтэйгээ тэмц, охид эмэгтэйчүүдийг, эх хүнийг элдвээр доромжлоод суухаасаа ичээч.

Н.Ундармаа 2020/1/29