НДШ төлөөд хэрэг байна уу….

Хатуу бөгөөд бодит жишээнүүдийн нэгийг л та нартай хуваалцая

Газар дээр ганц охинтой,Ээж хүн 52 насандаа зүрх нь гэнэт хаагдаж бурхан болсон юм…


Аав нь 60 насандаа хорт хавдраар өнгөрөөд 1 жил өнгөрч байхад ээж нь энэ жил бас л…

Охин 26 настай гэрлэж хараахан амжаагүй,найз залуутай. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа охин

Аав,Ээжийн танхил охин аргаа бараад надад үнэнгээ хэлээд иргэний үнэмлэхээ төлбөрийн барьцаанд үлдээе гэж гуйгаад зогсож байгааг хараад элэг эмтэрч,үлдэгдэл тооцоог нь авалгүй гаргасан юм….

Аав,Ээж нь дээд сургуулиа төгсөөд улсад тасралтгүй ажилласан,Аав нь насыг бартлаа өвчний улмаас сүүлийн 3 жил эмнэлгийн хяналтанд,Ээж нь тэтгэвэртэй ч гарч амжилгүй ааваас нь хойш яг 1 жилийн дараа бас л …

Охин одоо ганцаараа үлдсэн…Ээж нь байраа барьцаалж ББСБ-аас аавынх нь эмчилгээнд зориулж зээл авсан байснаа төлж барагдуулж ч чадаагүй..

Охин ээж,аавын ах дүү нараас буяны ажилд зориулж гэж өгсөн 20:30:50 мянган төгрөгөө бүгдийг нь нийлүүлж буяны ххк-д өгөх гээд ч хүрээгүй тул цалингийн зээл авч байж,Ээжийгээ хөдөөлүүллээ гээд зогсох…Жич:буяны оршоох үйлчилгээ хэтэрхий өндөр үнэтэй хэрнээ НӨАТ төлдөггүй гэдгийг та нар мэдэхү

Бас л монопол шахуу болсон
Ажил явдалд явсан 20 хүрэхгүй хүнээ хооллох нь түүний үүрэг гэж ойлгодог учир манайд захиалга өгсөн юм байж

26-хан насандаа ямар их зовлон үзэж,ямар их өрөнд унана вэ?

Аавыг бурхан болоход Ээж минь бүх мөнгөний асуудлыг зохицуулсан,би байснаа нэмэрлээд л дуусч байсан,,,Харин Ээжийгээ гэнэт л нэг өдөр амьсгал хураана гэж огт тооцоолоогүй би үнэхээр хүнд байдалд байна гэдгийг сонсох дэндүү гунигтай
Ээж нь улсад 28 жил ажиллахдаа тасралтгүй НДШ төлснийх нь шанд 1 сая төгрөг улсаас өгсөн гэх….

Тэр мөнгө нь 4 өдөр гэрээр нь хүн цувах,мөн ажил явдалд оролцсон хүмүүсээ хооллох,дээр нь бас гар дээр нь тавьдаг ЗЭД гэгчийнх нь хаана ч хүрэхгүй баларч явааг сонсоход зүрх зүсэгдэм хүнд туссан…

Ийм л байна.

Насаараа НДШ-төлж ,улсад ажил хийж яваад хураасан хөрөнгөгүй,тэтгэвэртээ ч гарч амжилгүй бурхан болоход үр хүүхдээ өрөнд оруулаад явах нь байна шүү

Үлдэж буй үрдээ санаа нь зовоод тайван нойрсож чадах боловуу

Хөрөнгө чинээтэй бололцоотой улсуудад нэг их санаа зовох сэдэв биш л байх….
Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын 3 сая гаруйхан иргэдийн хэдэн % нь боломжийн амьдралтайд ордог вэ.

Хэлэхгүй ирдэг өвчин,хийсээд ирдэг хагацалд хэдэн %нь бэлэн байгааг судалсан мэддэг газар байна уу

Ард түмний амьдрал улам бүр доройтсоор,Аа харин албан тушаалтанууд улам бүр баяжиж,ханаж цадахаа мэдэхгүй цөлмөсөөр…

Энэ мэт жишээг олныг сонсож мэдэрдэг учраас өнөөдөрөөс эхлэн дахин 2%-р нэмэгдсэн НДШ-д төлдөг мөнгөө улсад тушаахгүй банканд хадгалахаар шийдсэн юм.

Хорвоогоос буцах нь үнэн,тэр үед үр хүүхдээ өрөнд оруулалгүй,өөрөө ч тайван нойрсохоо бодоё….

Хатуу бөгөөд үнэнг хэлэхэд оршуулгын мөнгөө зэхээд,гэрээслэл бичээд тавих нь зөв л болоод явчихлаа.

Ялзарсан төртэй,Шударга бус,Шулаач тогтолцоо хэзээ нурах юм бол

Насаараа төлсөн НДШ өвлөгддөг байх боломж бий л юмсан

Фэйсбүүк