Үхэр жил элбэг дэлбэг байхыг бэлгэддэг.

 

Жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл залуус буюу дунд суудалтанд сайн ,нялхас буюу дээд суудалтанд муу учир үхэр жилдээ үхэр дахин шүтэх тухайн жилдээ өнгөтэй явна.

Дорнын зурхайгаар 12 жилтнүүд ямар байхыг дэлгэрэнгүй хүргэе.

ХУЛГАНА

хулгана1 Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

Үхэр жил таны хувьд сайхан жил байх болно. Ялангуяа тавдугаар сард өөрчлөлт гарахад, шинэ санаа, шинэ боломж мэргэжил, санхүүгийн хувьд гарч ирнэ. Тодорхой зорилго тавьж, та сайн үр дүн олж авна. Таны ажигч зан, өөрийгөө барих чадвартай зөн совин зэрэг зангууд зөрчилдөөнөөс гарахад тус болно. 2021 онд эрүүл мэнд асуудалгүй, та маш идэвхтэй байх болно. Гэхдээ та ажлын графиктаа анхаарч, хэт их хөдөлмөрлөх хэрэггүй.

Таатай чиглэл: Зүүн хойд, өмнөд;

Азтай өнгө: Шар хүрэн

Азтай тоо: 5, 7;

Таатай сарууд: 3, 7, 10;

Таагүй сарууд: 9, 12

ҮХЭР

үхэр Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

2021 онд хувийн амьдралд өөрчлөлт гарч, мэргэжлийн хувьд ч олон зүйл хувьсан өөрчлөгдөнө. Нөр их хөдөлмөр, тайван, тэвчээртэй зангийнхаа ачаар арвин их ургац хурааж, томоохон амжилтад хүрнэ. Харин хэт зөрүүдлэх хэрэггүй. Нийгмийн амьдралд танигдаж, олны анхаарлын төвд орж, өөрийнхөө ашиг сонирхлыг зөв илэрхийлж чадна. Та олон нийтийн арга хэмжээнд оролцож, шинэ найз нөхөдтэй болбол их сайн. Эрүүл мэнд хэвийн байна. Гэхдээ мэдрэлээ хэт ачаалуулах хэрэггүй. Амьсгалын систем, хоолой, ходоодтой холбоотой өвчиндөө онцгой анхаараарай.

Таатай чиглэл: Зүүн, хойд;

Азтай өнгө: ногоонхөх

Азтай тоо: 8, 9;

Таатай сарууд: 4, 9, 12;

Таагүй сарууд: 6, 7

БАР

бар Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

Үхэр жил таны хувьд хөгжих, хувьсан өөрчлөгдөх, мэдлэгийн жил байх болно. Эрүүл мэнд, нийгэм-мрэгжлийн орчинд маш сайн жил бөгөөд та олон зүйлийг амжуулж чадна. Хэрэв та ажлаа солих талаар бодож байгаа бол зургадугаар сард хамгийн сайн сар. Шинэ ажилд орохоосоо өмнө нэг их яаралгүй, шийдвэрээ сайн бодож үзээрэй. Үхэр жилд бар жилтнууд санхүүгийн урт хугацааны асуудалдаа анхаарахаас өөр аргагүй болно. Тиймээс илүү зардалаас аль болох зайлсхийгээрэй. Та эрч дүүрэн байх ч уурлаж бухимдалгүйгээр бүх зүйлийг тэвчээртэйгээр, үе шаттайгаар эхлүүлж, өөртөө амрах хангалттай цаг гаргах хэрэгтэй.

Таатай чиглэл: Өмнөд, хойд;

Азтай өнгө: Цагаан мөнгөлөг

Азтай тоо: 6, 9;

Таатай сарууд: 1, 6, 10;

Таагүй сарууд: 3, 7

ТУУЛАЙ

туулай Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

2021 он танд хайр дурлал, баяр баясгалан, уран бүтээл, мөн таалагдсанаа бүтээх хүсэл дүүрэн байх нь. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа эн тэргүүнд тавигдана. Энгийн үеэс илүү амбицтай үе. Та туслах дүрд байхаа болиод, олны анхаарлыг татахаар зориг шулуудна. Таны хичээл чармайлт ч үр дүнгээ өгнө. Гэхдээ өөрийнхөө боломжийг мэдээд, гүйцэтгэж чадах хэмжээний даалгавар л хийх хэрэгтэй. Жилийн турш эрүүл мэнддээ анхаарч, ажил мэргэжил, нийгмийн үйл ажиллагаанаас болоод хэт ядрахгүйг хичээгээрэй.

Таатай чиглэл: Баруун өмнөд, баруун;

Азтай өнгө: Хөхмөнгөлөг

Азтай тоо: 2, 8;

Таатай сарууд: 2, 7, 10;

Таагүй сарууд: 1, 12

ЛУУ

Луу Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

Шинэ онд их хэмжээний үүрэг, зарчимч байдал, зохион байгуулалт, хатуу төлөвлөгөөтэй байх бололтой. Тэгж л та бүхнийг амжуулж чадна. Гэнэтийн өөрчлөлт, шинэ санаа, карьерт огцом өөрчлөлт гарч магадгүй. 12 сарын турш үүсэх бүхий л асуудлыг ухаан, туршлага 2-оороо л даван туулна. 2021 оны 3-5-р сард санхүүгийн байдал сайжирна. Гэвч томоохон зарлага гаргахаар яарах хэрэггүй. Ашиггүй зарлагаа сайтар хяна. Дөрөвдүгээр сараас эхлэн эрүүл мэнддээ анхаарч, зун заавал амраарай.

Таатай чиглэл: Зүүн, өмнөд;

Азтай өнгө: ногоонбор

Азтай тоо: 5, 9;

Таатай сарууд: 4, 6, 10;

Таагүй сарууд: 3, 7

МОГОЙ

могой Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

Үхэр жил бол бүтээн байгуулах, бэхжүүлэх, саяхныг болтол хэрэгжүүлж чадаагүй хүсэл, санаа зорилгоо хэрэгжүүлэх жил. 2021 онд харилцаа хамгийн үнэтэй хөрөнгө байх болно. Үүний ачаар та гэр бүлийнхээ зөрчилдөөнийг шийдвэрлэж, төрөл төрөгсөдтэйгөө харилцаагаа сайжруулж, карьертаа ахиж чадна. Шаардлагатай үед мөнгө орж ирнэ. 2021 он бол ажлаа өөрчлөхөд тийм ч тохиромжтой жил бус. Тэр тусмаа үйл ажиллагааныхаа салбарыг өөрчлөхөд тохиромжгүй. Эрүүл мэндийн хувьд гайхалтай сайн байна. Эрч хүч дүүрэн ч хөнгөн сэтгэлээр унах, түгших асуудал хаврын саруудад гарч болзошгүй. Могой жилд төрөгсөд аль болох их наранд гарч, цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй. Цэцэрлэгжүүлэлт зэрэг биеийн хүчний ажил, спорт, дугуй унах зэрэг нь түгшүүрээс салахад тустай. Дээр нь оюун санааг тэнцвэртэй байлгаж, тайван унтаж амрахад тусална.

Таатай чиглэл: Баруун, зүүн;

Азтай өнгө: Цагаансаарал

Азтай тоо: 5, 8;

Таатай сарууд: 2, 7, 12;

Таагүй сарууд: 3, 10

МОРЬ

морь Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

2021 он санхүүгийн өсөлт, бизнесээ өргөжүүлэх жил байх магадлалтай. Үүний зэрэгцээ дотоод өөрчлөлт, зорилго, хүслээ ойлгох жил ч гэж хэлж болно. Боломжийг алдахгүйг хичээн чармайж ажиллавал хүссэн үр дүнгээ амсана. Ажил дээрээ олон давуу талаа ашиглаж, ажил хэргээр ийш тийшээ явах нь нэмэгдэнэ. Үхэр жилд хүнд, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Мөнгөө нямбай үрж, төсвөө нарийн төлөвлөөрэй. Оны эхний хагаст эрүүл мэнд гайхалтай сайн байна. Гэхдээ шүдний асуудал таатай сэтгэгдлийг тань нурааж мэднэ. Гэмтэж болзошгүй тул эрсдэлтэй зугаа цэнгэлээс холуур бай.

Таатай чиглэл: Өмнө, хойд;

Азтай өнгө: Нил ягаан Алтан шар

Азтай тоо: 3, 6;

Таатай сарууд: 3, 6, 12;

Таагүй сарууд: 7, 10

ХОНЬ

хонь Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

2021 он гэнэтийн өөрчлөлт, сюрприз, хачирхалтай шинэ танилаар бэлэг барьж магадгүй. Жилийн турш та өөрийн үйлдлээ хянаж, хүмүүст хэлэх үгээ цэнэхгүй бол таагүй асуудалд орж болзошгүй. Танд хамаагүй асуудлаас хол байж, хов жив, элдэв зөрчилдөөнд аль болох орохгүйг хичээгээрэй. Бизнес эрхэлдэг хонь жилтнүүдэд таатай жил. Хүч чармайлтаа гарган ажилласан хэвээр бай. Гэхдээ шинэ санаа, мэргэжлийн инноваци бүхэн амжилттай болохгүйг анхаараарай. Оны эхээр эрүүл мэндийн үзлэгт орж, эрүүл мэндээ хянаарай. Стрессээс болоод дархлаа тань унаж, халдварт өвчинд өртөх эрсдэл өндөр байна.

Таатай чиглэл: Зүүн хойд, баруун;

Азтай өнгө: Алтлаг шар шар

Азтай тоо: 1, 7;

Таатай сарууд: 6, 9, 10;

Таагүй сарууд: 5, 11

БИЧ

бич Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

2021 он өөрийн авьяас билиг, шударга, ажилч хичээнгүй зан, ажил мэргэжилдээ хэр гаршсан болохоо харуулж чадсан бичнүүдэд таатай мэдээгээр дүүрэн байх болно. Мөнгө төгрөгийн асуудал бүгд сайн байна. Хэрвээ танд хийх ажил байхгүй бол 2021 онд карьер ахиж, сайн цалин олох боломж нээгдэнэ. Та орлогын хэд хэдэн эх үүсвэрээс ашиг олно. Учир нь та ажлынхаа ачаар жижигхэн бизнес нээж магадгүй. Гэсэн хэдий ч мөнгийг баруун солгойгүй үрж болохгүй. Гэр орноо засах, шинэ автомашин худалдан авах зэрэг хөрөнгө оруулалт хийхээр бол оны сүүлчийг хүлээ. Ялангуяа зээл авах шаардлагатай бол. Эрүүл мэнд хэвийн бөгөөд 2021 оны турш тайван амгалан байдлыг мэдэрнэ. Аль болох их амарч, эрч хүчээ нөхөж ав. 2, 8-р сар бол эрүүл мэндэд томоохон эрсдэлтэй сар болж мэднэ.

Таатай чиглэл: Зүүн, баруун;

Азтай өнгө: Ягаан алтан шар

Азтай тоо: 3, 7, 9;

Таатай сарууд: 8, 9, 10;

Таагүй сарууд: 6, 11

ТАХИА

тахиа Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

Засаглалаа сэргээж, хувийн нэр хүндээ тогтоох жил. Тахиа жилтнүүд маш зохион байгуулалттай, зарчимч, үр бүтээлтэй, хариуцлагатай байна. Таныг ажлаас орлого олох шинэ боломж, өв залгамжлалаа авч дуусах үе шат, бэлэг, бизнес хүлээж байна. Та өөрчлөлт хийх асар их хүсэлд автах бөгөөд ямар нэгэн шинэлэг зүйл хийх, өөр улс руу явах ч юм уу ажлаа өөрчлөхийг хүснэ. Та хамгийн түрүүнд бусад хүмүүсийг бодох болно. Ойр тойрны хүмүүстээ цаашид ямар үр дагавар учрахыг харахгүйгээр шийдвэр бүү гарга. Гэр бүлдээ нэгдүгээрт тавибал хэзээд ялна. 5-8-р сард санхүүгийн байдал тун тогтворгүй байна. Санхүүгийн төлөвлөгөөгөө сар сараар нь гаргаж, түүнийг нарийн хэрэгжүүлээрэй. Стресс бие, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Түгшүүр ч мөн эрсдэл авчирна. Аялах үетэй болгоомжтой байхгүй бол золгүй явдал тохиох эрсдэл өндөр байна.

Таатай чиглэл: Зүүн, хойд;

Азтай өнгө: Хөх Алтан шар

Азтай тоо: 5, 8;

Таатай сарууд: 3, 8, 12;

Таагүй сарууд: 7, 9

НОХОЙ

нохой Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

Нохой жилтнүүд олон төрлийн үйл ажиллагаанд анхаарсан эрч хүчээр дүүрэн жил байх болно. Өсөн дэвших, ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх, хувийн болон ажил мэргэжлийн хувьд шинэ чиглэл дагах онцгой боломж байна. Мөнгө санхүүгээ нэлээд болгоомжтой төлөвлөж, бизнес төслийн боломжийг алдахгүйг хичээх хэрэгтэй 2021 онд мөнгөө алдаж, өрөнд орох эрсдэл өндөр байна. Тиймээс мөнгөө үнэтэй зүйлд зарцуулах, үнэтэй бэлэг барих, санхүүгийн луйварт өртөх эрсдэлээс сэрэмжил.

Таатай чиглэлүүд: Өмнө, хойд;

Азтай өнгө: Мөнгөлөг алтлаг

Азтай тоо: 4, 8;

Таатай сарууд: 7, 8, 12;

Таагүй сарууд: 6, 9

ГАХАЙ

гахай Үхэр жилийн дэлгэрэнгүй зурхай

Үхэр жил хөрөнгө оруулалтад таатай. Үүнээс гадна энэ он бол нөхөрлөл, хайр дурлалын жил. Хайртай хүнээ олоод, амьдралаа холбох үе. Гэвч гахай жилтнүүд 2021 онд эрүүл мэндийн асуудалд орж болзошгүй учраас хоолны дэглэм, спорт, витамин, зөв хооллолт зэрэгтээ анхаараарай. Мөнгө санхүүгийн хэтийн төлөв таатай байна. Ялангуяа мэргэжлийн үйл хэрэгт энэ нь хамаатай. 2021 оны эхнээс л эерэг өсөлт гарч магадгүй. Ажил мэргэжлийн хувьд энэ он өсөлтийн жил. Авьяас, туршлагаа ашиглаад сайхан сэтгэгдэл төрүүлж, хэдэн алхам урагшилж чадна. 2021 онд гахай жилтнүүд бизнес сэтгэлгээ, мөнгө олох авьяас гэсэн хоёр том чанараа бүрэн утгаар нь ашиглаж магадгүй.

Таатай чиглэл: Өмнө, хойд;

Азтай өнгө: Мөнгөлөг, алтлаг

Азтай тоо: 4, 8;

Таатай сарууд: 7, 8, 12;

Таагүй сарууд: 6, 9