“Мандухай сэцэн хатан”гэхээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд гуай л нүдэнд харагддаг. Тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дэлгэцийн сайхан эмэгтэйчүүдийн нэг билээ.

Тэдний гэр бүл монголын урлагт салшгүй байр суурь эзэлдэг “элит гэр бүл” юм. Түүний зээ Гитарчин Т.Мөнх-Оргилыг монголдоо дээгүүр тооцогддог гитарчин гэгддэг. “White Arch” студийн ерөн¬хий продюссер, хөгжмийн найруулагчаар ажилладаг тэрээр гадаад бүсгүйтэй амьдралаа холбожээ.

Нэгэн ярилцлагандаа “Гадаад хүнтэй суухад гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бэ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд “Сайхан хүлээж авсан. Гэхдээ гэр бүлийнхээ талаар олон нийтэд яриад хэрэггүй гэж бодож байна” хэмээжээ. Гэр бүлээ ихэд нууцладаг тэд нэг сургуулийн бакалаврын ангийн бие биенээ таньдаг оюутнууд байсан. Харин би бака-лаврынхаа ангийг дүүргээд ажиллаад явчихсан. Эхнэр маань үргэлжлүүлээд шууд магистрт орсон юм билээ. Би нэг жилийн дараа эргээд магистрт суралцсан. Тэр үедээ л үерхэж эхэлсэн дээ. Тэгээд гэрлээд хүүтэй болсон.” гэжээ.