Дональд Трампийг халан гарч ирсэн эрхэм бол АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Робинетт Байден. Тэрээр сайн удирдагч хэдий ч түүний хувийн амьдрал тийм ч дардан байсангүй.

Түүний анхны эхнэр Нейлия, охин Наоми нар автомашины ослоор амиа алдаж, хүү Бо, Хантер хоёр нь хүнд гэмтэл авч байжээ. Осолд орсон хүүхдүүдээ сахиж байхдаа тэрбээр Америкийн түүхэн дэх Сенатын хамгийн залуу гишүүнээр сонгогдож, гишүүний тангаргаа эмнэлгийн өрөөн дотор өргөж байсан гэдэг. Хожим том хүү Бо Байден нь тархины хавдраар нас барсны улмаас Байден 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болжээ. Өөрийнх нь эрүүл мэндэд ч асуудал тулгарч, тархины судасны бөглөрлийг засах мэс засалд хоёр удаа орсон байна.

Жо Байден хоёр дахь эхнэр Жиллтэйгээ 1977 онд гэрлэжээ. Түүний хөвгүүд Бо, Хантер хоёр аавдаа ахлах сургуулийн англи хэлний багш Жилл Жакобст гэрлэх санал тавих цаг болсон гэж хэлж байсан гэдэг. Удалгүй Жилл багшийн ажлаа орхиж хүүхдүүдээ асрах болжээ. Жо, Жилл хоёр 1980 онд охиноо өлгийдөн авч байжээ.

Жо Байден өдгөө 79 настай ч романтик хэвээрээ гэнэ. Түүнийг эхнэрээ тэврэн зогсч буй зураг цахим ертөнцөөр нэг шуугиулаад авав.u