Цагдаа нар ачааллаа дийлэхгүй эхнээсээ саажилт өгч байна Ж.Амгалан даргаа, худлаа мэдээлэл өгөхөө боль!!!

Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ цаг үед 14 байгууллагын ажилчид илүү цагаар ажиллаж байгаа билээ. Эдгээрээс хамгийн их ачаалалтай байгаа нь цагдаагийн алба хаагчид бөгөөд эхнээсээ эрүүл мэндээрээ хохирч эмнэлэгт хүргэгдэж байна.

Цагдаагийн алба тушаалаар хөдөлдөг тул ямар ч тайлбар тавих эрхгүй. Өнгөрсөн оны 11-р сараас хойш ачаалалтай дээрээ  илүү цагаар улам их ачаалалтай ажиллаж байгаа. Тухайлбал, бүх нийтийн хөл хорионы энэ цаг үеэр цагдаагийн хурандаа Ж.Амгалан цагдаа нар гурван ээлжээр ажиллаж байгаа гэж байгаа ч үнэн хэрэгтээ тээврийн цагдаагаас бусад нь хоёр ээлжээр тулж ажиллаж байна. Зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар 08:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Харин нөгөө ээлж нь 22:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа. Харин гадуур эргүүлд гаралгүй хэлтэс дээрээ үүрэг гүйцэтгэж байгаа  буюу жижүүрт гарч байгаа алба хаагчид 24 цагаар тулаа хийж байгаа. өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчид хэтэрхий урт цагаар ажиллаж байгаа ч нэмэлт цалин урамшуулалгүй ажиллаж байгаа юм.

Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаа нарт ажилдаа явах  унаа тэргээс эхлээд, шаардлага биелүүлэхгүй байх зэрэг олон бэрхшээл тулгарч байгаа. Тодруулбал,  08:00-22:00 цаг хүртэл ажиллах цагдаа өөрийн ажиллах байршилдаа очихын тулд хувийн унаагаар явж болохгүй. Цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа автобусны цаг нь зөрнө. Дээрээс нь цөөн чиглэлд автобус үйлчилж байгаа болохоор дийлэнх цагдаа үүрэг гүйцэтгэх байршилдаа цагтаа очихын тулд үүрийн 06 цагт алхаж очиж байгаа юм.

Ачаалалтай ажиллаж байсан цагдаа нарыг хэтэрхий уртасгасан цагаар хэцүү нөхцөлд ажиллуулснаас болж  болж Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн ахлах мөрдөгч Буянбат цус харвахын өмнөх саажилт өгсөн.  Түүнийг ТТАХНЭ-т хүргэсэн ч хүлээн аваагүй тул харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хүргэсэн. Одоогоор биеийн байдал тогтворжсон ч нүүр амны мурийлт нь эдгээгүй л байгаа юм.

Хамгийн гол нь цагдаа нар элдэв зовлон тоочилгүй ажлаа хийж байгаа ч дарга удирдлага нь бодит байдлыг ойлгохгүй ташаа мэдээлэл хийж байна. Мөн цус харвахын өмнөх саажилт өгсөн алба хаагчийг дарамталж, энэ асуудлыг нам дарахыг хичээж байгаа нь хэр зохистой вэ Ж.Амгалан хурандаа?

Ачаалалтай, стрессттэй ажил дээр нэмж ачаалал өгч байгаа бол ядаж нэмэгдэл цалин өгч, ахуйн асуудлыг нь шийдэж болохгүй юу ЦЕГ-ын даргаа? Хууль зүйн сайд аа?