Сү.Батболд оффшорт компанитайг батлах хөдлөшгүй БАРИМТ-ыг дэлгэж байна!!!!

Сү.Батболдын оффшорт байгуулсан компани илрээд бараг 10 жил өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл тэрээр “надад ямар ч оффшор компани, хөрөнгө байхгүй, төрд өндөр алба хашиж буй улс төрч оффшорт компанитай байх нь хуулиараа хориотой , намайг гүтгэлээ, үнэн удахгүй тодорно ” хэмээн мэлзсээр өдий хүрсэн. Учир нь тэрээр оффшор компаний жинхэнэ эзэн гэдгээ нуухын тулд “Квантум лейк траст ” хэмээх итгэлцлийн компанийг давхар байгуулсан учраас хэзээ ч баригдахгүй гэж тооцоолж байжээ.

Тэгвэл өнөөдөр оффшор компаниа нуух зорилгоор “ Квантум лейк траст ” итгэлцлийн компанийг байгуулах үедээ Сү.Батболд өөрийн дипломат паспортын хуулбарыг баталгааны хамт өгч байсан баримт нь ил болжээ.

….Авлига, луйврын мөнгийг оффшор компаниараа дамжуулан нуухын тулд авлигачид Итгэлцлийн компанийг ашигладаг. Сү.Батболд Британийн Виржинийн аралд “Премьер Едж” оффшор компанийг ганцаараа 2005.08.15-нд байгуулсан байдаг. 2006 онд Монголд Авлигын эсрэг хууль батлагдсан тул тэрээр оффшор компаний жинхэнэ эзэн гэдгээ нуухаас өөр аргагүй болсон байна. Ингээд 2006 онд “Дойче” банкны Хонконгийн салбараас тодорхойлолт гаргуулан “Квантум лейк” итгэлцлийн компанийг байгуулахын тулд өөрийн дипломат паспортын хуулбарыг бусад баталгааны хамт өгчээ. Энэ бол Сү.Батболдыг оффшор компанитайг нь батлах хөдлөшгүй баримт юм. “Дойчи банк “ны мэдээлэлд “Премьер Едж” компаний жинхэнэ эзэн С.Батболдынх болохыг өөрийнх нь зөвшөөрөлгүй , хэнд ч мэдэгдэж болохгүйг анхааруулж байжээ.

Энэ талаар албаны эх сурвалж буюу Нийслэлийн орлогч прокурор Ц. Насанбат: “УИХ-ын гишүүн С.Батболд 2006 оны гуравдугаар сард “Квантум лэйк траст” (Quantum Lake Trust) хэмээх нэртэй оффшор дахь хөрөнгө итгэмжлэх нэгж бүтцийг үүсгэн байгуулж байсан нь баримтаар нотлогдоод байна” гэж хэлсэн нь үүнийг хэлсэн хэрэг. Гүтгээгүй болохоо баталж баримтыг нь тавилаа. Одоо өөрөө үүнийг хэрхэн тайлбарлахыг хүлээж байна!!!

Сэтгүүлч Б.Отгон 2021.02.21