Дээлээрээ ижилсэн ээж охидын зургаас сонирхье.

Жүжигчин Г.Нарансолонго том охиноо анх удаа өнгөрсөн сар шинийн баяраар ил гаргасан. Ээжтэйгээ усны дусал мэт ижил төрхтэй Т.Амина охин үндэсний дээлээр гоёсоор олны өмнө гарч ирсэн.Ээж,охин хоёрын зураг олны анхаарлыг татаад
. Тэрээр БНСУ-д суралцдаг боловч короновирусын улмаас эх орондоо саатаад байгаа.

Сонирхуулахад, Т.Амина охин таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.

Б.Ичинхорлоо ба охин А.Дэлгэрмаа

Нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо охин А.Дэлгэрмаагийн хамт “Номт” брэндийн нүүр царай болж байсан. Ээж Б.Ичинхорлоогийн хувьд МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа авьяаслаг, чадварлаг нэвтрүүлэгчдийн нэг.

СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцсон явсан сайхан бүсгүй. Олонд танигдаад удалгүй МҮОНРТ-д ажиллах болсон Б.Ичинхорлоо өдгөө үзэгч олны хүндлэлийг хүлээсэн чадварлаг нэвтрүүлэгч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

Тэгвэл мисс бүсгүйн залгамж халаа болон түүний үзэсгэлэнт охин цахим орчныг шуугиалаад байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг охин Л.Нарангэрэл

Инээх чинь хүртэл ээжээ ээж гээд

Хэлэлцээд байх юм аа

Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ

Ивээл хайрынх нь өгөөмөртэй

Эгнэхгүй л байхдаа би

Хичээх л юм даа ээж минь ээ

Ярих чинь хүртэл ягаа яг гээд

Хэлэлцээд байх юм даа

Ялгамгүй гэнээ би ээжтэйгээ

Ялдам аашных нь сайханд

Яндахгүй л байх даа би

Хичээх л юм даа ээж минь ээ

Алхаа чинь хүртэл адил аа адил гээд

Хэлэлцээд байх юм аа

Андуурмаар гэнээ би ээжтэйгээ

Ажил үйлсийнх нь гаргуунтай

Айлсахгүй л байх даа би

Хичээх л юм даа ээж минь ээ