Ташкентын “Их дуулга”-ын эхний өдрийн барилдаан үргэлжилж байна. Манай 9 бөх хүч байгаагаас Б.Хорлоодой, Л.Өнөболд, Ариунболд, Л.Энхрийлэн нар ялагдаад байна.

52 кг-д өрсөлдөж байгаа Л.Сосорбарам хоёрдугаар тойрогт Узбекстаны бөхийг ялж, хэсгийн аваргын төлөө шалгарч үлдлээ. Манай бөх гуравдугаар тойрогт Солонгосын бөх Жон Бё Кёнтай барилдана.
66 кг-д Г.Хэрлэн хэсгийн аваргын төлөө Оросын А.ГРИГОРЯН-тай барилдана.
ОУХМ Ё.Басхүү гуравдугаар тойрогт Беларусийн бөх Дмитрий Минкоуг нэмэлт цагт базари үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө Узбекстаны НУРИЛЛАЕВ Сардортай барилдана.

48 кг-д ганцаараа өрсөлдөж буй дэлхийн аварга М.Уранцэцэг эхний барилдаанаа Энэтхэгийн бөх ЛИКМАБАМ Шушила Девигээр биеэ халааж, цагийн төгсгөлд цэвэр яллаа. Манай бөх хэсгийн аваргын төлөө Италийн тамирчин МИЛАНИ Франческатай барилдана.