Ташкентын “Их дуулга”-ын эхний өдрийн барилдаан үргэлжилж байна. Манай 9 бөх хүч үзэж байгаагаас Б.Хорлоодой, Л.Өнөболд, Э.Ариунболд, Л.Энхрийлэн, Д.Сумьяа, Г.Хэрлэн нар ялагдаад байна.
52 кг-д өрсөлдөж байгаа Л.Сосорбарам финалд дэлхийн аварга Үта Абетэй хүч үзэхээр болоод байна.

48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг эхний барилдаанаа Энэтхэгийн бөх ЛИКМАБАМ Шушила Девигээр биеэ халааж, цагийн төгсгөлд цэвэр яллаа. Манай бөх хэсгийн аваргын төлөө Италийн тамирчин МИЛАНИ Франческаг, зооны аваргын төлөө Сербийн бөхийг ялсанаар финалд шалгаран үлдээд байна.