Японы мэргэжлийн сүмо бөхийн Хару башё энэ сарын 14-нд эхэлнэ. Харү башёгийн банцүкэд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкиваке цолтойгоор бичигдэж байна. Тэрбээр энэ сард 9 давахад л озеки цолны болзол биелүүлнэ. Тэрүнофүжи сүүлийн хоёр башёгийн нийлбэрээр 23 даваатай байгаа бөгөөд өмнө нь

“Би жил хагасын хугацаанд буцаад макүүчид гараад ирэх байх гэж бодож байна. Хэрэв чадахгүй бол би эр хүн биш.

Ялах нь чухал, гэхдээ 7 өдрийн барилдаанаа дуусгана гэдэг ч ялгаагүй чухал зүйл.

Эргэн тойрныхон маань намайг жонидан зиндаанд түрүүлэх нь ойлгомжтой гэж ярьж байгаа, гэхдээ би бол тэгж бодохгүй байна” гэж байсан билээ.

Өмнө нь экс-озеки цолтон хэзээ ч макүшитагаас доош зиндаанд барилдаж байгаагүй юм. Энэ сарын багшёд озеки цолоор тогтохгүй 3 дахиа түрүүлэхийн төлөө барилдаарай. Г.Ган-Эрдэнэ