Авхаалж самбаа, бяр хүч, арга мэхээ уралдуулсан “ХИЙМОРЬ” теле шоу нэвтрүүлэг 3 дугаар сарын 8- наас өдөр бүр 25-р телевизээр гарч буй билээ.

Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлох шилдэг харцагууд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр хувь хувиасаа хандив цуглуулан 2 бүсгүйг баярлуулахаар шийдсэн байна. Хийморлог эрсийн ХИЙМОРЬ шоуны оролцогчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан гудамжинд наймаа хийдэг хоёр бүсгүйд 500 мянган төгрөг, цэцгийн баглаа өгч, баярын мэнд хүргэн, гэртээ амарч ээжийгээ баярлуулахыг хүслээ.