Мэргэжлийн сүмогийн харү башё ирэх Ням гаригт Токио хотод эхэлнэ. Харү башёд ёкозүна Какүрюү М.Ананд оролцох боломжгүй болжээ. Энэ талаар аваргын дэвжээний багш Мичинокү өчигдөр мэдэгдсэн бөгөөд Какүрюү М.Анандын зүүн өвдөгний бэртэл бүрэн эдгэрээгүй, барилдахад бэлэн болоогүй аж. Ийнхүү ёкозүна Какүрюү М.Ананд таван башё дараалан тэмцээн өнжихөөр барилдаан өнжихөөр болжээ.

Японы сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс аварга Хакүхо болон Какүрюү нарт сануулга, анхааруулга удаа дараалан өгөөд буй. Холбооноос бөхчүүдийг эхлээд урамшуулж, дараа нь анхааруулж, эцэст нь хүчээр зодог тайлуулдаг хатуу дэгтэй.

Тиймээс Какүрюү аваргыг зүгээр өнгөрөөхгүй нь тодорхой юм. Хоёр ёкозүна ингээд башёг бүрэн дуусгалгүй орхиж, өнжөөд байвал хүчээр зодог тайлах эрсдэлтэй. Энэ талаар Ёкозүна Какүрюүгийн багш Мичинокү ояаката хэлэхдээ:” Удахгүй болох тэмцээний дараа зөвлөлөөс илүү хатуу үгс ирэхийг хүлээж байна. Би үүнд бэлэн байна. Би тэдний юу хэлэхийг сонсоод дараа нь бөхтэйгээ ярилцана” гэжээ.

Какүрюү 20 дахь удаагаа өнжиж байгаа ба хамгийн сүүлд 2020 оны харү башёд л бүтэн барилджээ.