Монголын үндэсний бөхийн холбоо, Грийн шоу продакшн хамтран хэрэгжүүлж буй “Хийморь” төслийн хүрээнд 2021 оны 03-р сарын 14-ний өдөр буюу өнөөдөр шилдэг 8 харцага тойргоор барилдлаа.

Шилдэг 8 харцагын барилдаанд Увс аймгийн Тэс сумын уугуул Т.Баасанхүү түрүүллээ.

Тэрбээр 5 даваа 2 унаатай Т.Бэгзсүрэнтэй ижилхэн амжилттай байсан боловч Т.Бэгзсүрэнг давсан учраас чанараар илүү байлаа. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.

“ХИЙМОРЬ” ТӨСӨЛ