Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн дотор 127 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр халдварын тохиолдол Улаанбаатарт 126 нь болсон.

Архангай аймагт халдварын 1 тохиолдол бүртгэгдлээ.

Улаанбаатар хотын өвчлөл 3329 болсон. Сүүлийн 24 цагт 52 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 3083 болов.

4 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Эх уурхай нь тодорхойгүй 5 хүн БЗД-ийн 26, 27 дугаар хороо, БГД-ийн 11 дүгээр хороонд бүртгэгдлээ.

Нийт 1014 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 917, хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 байна” гэлээ.