Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 9520 хүнд шинжилгээ хийхэд 170 хүнээс Covid-19 халдвар илэрснээс 168 нь Улаанбаатар хотоос, хоёр нь Төв аймагт батлагдлаа. Арван халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Ингэснээр нийт халдварын тохиолдол 4976 болж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

-БЗД-ийн 23-р хороо

-БГД-ийн 1-р хороо

-СХД-ийн 3, 18, 25, 34, 39- хороонд амьдардаг.

Сүүлийн хоногт 126 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 3477 болж байна.

Өнөөдрийн байдлаар 1365 хүн эмчлүүлж байгаагийн биеийн байдал хөнгөн 1191, хүндэвтэр 159, хүнд 12, нэн хүнд 3 хүн байна.