Аялагч, улстөрч, дуучин гэх зэрэг олон талын чадварлаг авьяастай Г.Ганхүүг танихгүй хүн байхгүй. Тэрбээр цахим хуудсандаа Буян Жагаа болон хөтлөгч, дуучин Д.Амартүвшин нартай уулзаж авахуулсан зургаа оруулсан нь “олныг баясгав”.


Тэд хамтдаа авахуулсан зургаа “Азар, Базар, Тазар” гуравын зурагтай хамт оруулсан олон хүнд баясал бэлэглэжээ.

Г.Ганхүү болон Б.Жаргалсайхан нар олон жил хамтдаа урлаг, бизнесийн салбарт зүтгэж буй бөгөөд тэдний тухай ном бичвэл олон сайхан түүх, дурсамж бичигдэх учиртай.


Шөнийн гурван цагт утасдаж “Юу хийж байна. Хүрээд ир. Хоол идье” хэмээдэг хамтрагчаа Г.Ганхүү шоглосон нь энэ. Эрчүүдийн нөхөрлөл ийм сайхан.