Зүрх мартахгүй” төслийг санаачлагч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан эмч цахим хуудаснаа

“Шуурга шиг өнгөрсөн 60 хоног нэг биений хоёр гар шиг, хоёр биений нэг гар шиг хамтдаа туулсан өдөр хоногууд хань минь, ходоодны хавдар задарч 3 л цус алдан ухаангүй Сонгдо амжин орж дурангаар тогтоолгон амид үлдсэн шөнө.

Ходоод тайруулаад 60 хонож, анхны балга , хүний нутагт чанад одвол сүнс төөрч тэндээ үлдэх болов у, харих болов у гэсэн гэнэн гайхшрал, эх нутагтаа ирээд 10 хоног хөл хорио, ажилдаа ороод 27 хоног “Зүрх мартахгүй” төсөл 31 хүүхэдийн зүрхний хагалгаа, сэхээн, КоВиД хөл хорио, вакцин
хими эмчилгээ, хордлого, ходоодны залгаас дээр 4-төө түгжирсэн түгшүүрт шөнүүд өвдөөгүй мэт инээд алдаад ажлаа хийж давсан 60 хоног, хазайхад минь түшсэн анд найзууд, түмэн олны ерөөл залбирал, эх нутаг, монгол түмэн, ижий аавын ачыг хариулах чин хүслэн, энэ хөх Тэнгэрийн доорхи өглөө бүрийн наранд, амьдралын хором бүрд талархан алхаж л явна” гэжэ