Жүжигчин Т.Хулан дөрвөн жилийн өмнө театраасаа гарч хувийн амьдралаа төвхнүүлэн, дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж байгаа.

“Go adventure” студийн захирал Д.Галбаяртай ханилан сууж хоёр хүү төрүүлсэн. Т.Хулан эхээс хоёулахнаа өссөн болохоор өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг гэнэ.

Хосууд маань “Бид ирлээ” шинэ блог эхлүүлж байгаа бөгөөд эхний дугаарын оролцогчдоор ээжүүдээ урижээ.Нэг үдшийн ээжүүддээ эрхэлж өнжсөн байна.

Ээжүүдтэйгээ тун адилхан юм гээч.Хосуудынхаа ажил амьдралд нь сайхан бүхнийг хүсье.