Монгол телевизийн “Ододтой бүжиглэе” шоу үзэгч олонтой байгаа. Үзүүштэй, сонирхолтой, эрч хүчтэй харагддаг шоуны үеэр оролцогчид гэмтэх, хөхрөх зэрэг тохиолдол бишгүй гарч байгаа.

Тухайлбал загвар өмсөгч Э.Энхболдын хуучин гэмтэл сэдэрч, хөлийн хуруунууд гэмтсэн юм.

Түүний араас өчигдрийн буюу 2021.03.28-ны өдрийн дугаарт дуучин Ану буюу Ч.Уранхолбоо гэмтсэн байна. Тодруулбал тайз руу гарахаасаа өмнө алдаа гаргаж, хавиргаа гэмтээсэн аж. Улмаар зургийг нь авахуулж, эмнэлгийн тусламж авсан байна. Тэрбээр ямартай ч хичээх болно гэдгээ мэдэгдсэн юм.

Таван охины ээж тэрбээр өчигдрийн буюу 2021.03.28-ны өдрийн дугаарт хэт тачаангуй байж чадсан. Улмаар шүүгчдийн хүлээж байсан хүлээлтэд жоохон ч гэсэн дөхөж очиж чадсан билээ. Яван чангарах уу? Шантраад болих уу харж л сууя даа Ану минь