Дөрөвдүгээр сарын ордуудын зурхай

Цастай өдрийн мэнд уншигчид аа. Шинэ сарын мэндийг  дөвөрдүгээр сарын зурхайгаар хүргэж байна.

Хонь

Сарын эхнээс л гэр бүлийн гишүүд аз жаргалтай, баяр баяслаар дүүрэн байна. Тэд хоорондын халуун дулаан  харилцаа холбоог мэдрэх болно. Энэ нь гэр бүлд ирээдүйд сайхан амьдрахад гол нөлөөтэй шийдвэр гаргахад тусална. Залуу хүмүүс олны өмнө гарч, шинэ уран бүтээл үзүүлж танилцуулахад тохиромжтой. Та өөрийгөө бүхнээс эрх чөлөөтэй гэж зөрүүдлэхгүй бол амьдралд хэчнээн их боломж байдгийг олж харна. Нөхцөл байдлыг хэд хэдэн алхмаар урьдчилан тооцож сур. Албаны болон хууль хүчний байгууллагын хүмүүстэй харьцахдаа анхааралтай бай. Сарын дундуур уран бүтээлч хүмүүс олны талархлыг хүлээнэ. Мөн санхүүгийн ажлыг төлөвлөх болон ажил хэргийн гэрээ байгуулахад тохиромжтой үе. Хайр сэтгэл найдвартай, хязгааргүй их байна. Бусдыг ивээн тэтгэх, урлан бүтээх болон хайрлан  халамжлахад тохиромжтой. Шинэ ажил хэрэгт хамтарсан үйл ажиллагаа болон санхүүгийн асуудал нэлээд анхаарал татна. Өөрийн хувь заяанд талархаж, ажил хэргээ өөрчлөн зохион байгуул. Сарын сүүл үед байгаль дэлхийн өнгийг дагаад сэтгэл санаа тань сэргэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирна. Харин хууч өвчтэй хүмүүс эмчилгээнийхээ арга барилаа өөрчлөх гэсний хэрэггүй. Мэргэжлийн хүрээнд шинэ эргэлт гарах магадлал өндөртэй. Дарга удирдлага эсвэл ахмад туршлагатай хүмүүсийн дэмжлэгийг хүлээж авбал зорилгодоо хүрэхэд дөхөм болно.

Үхэр

Сарын эхнээс л сайн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч орчин үеийн шинэлэг арга барилыг хэрэглэвэл ажил хэргийн алдааг цаг тухайд нь илрүүлж арилгах боломжтой болно. Та чухал гэрээ байгуулж, ашигтай хэлэлцээр хийж чадна. Та ажил амьдралыг сайхан болгох таатай тохиолдлыг хүлээсэн бол энэ цаг үеийг ашигла. Нийгмийн ямар ч үйл явдалд чиг баримжаа алдалгүй өөрийгөө хамгаалж чадвал байр сууриа хадгалах болно. Та сэтгэл хөдлөлөө цэгцэлж, амжилт гаргахын тулд ажлаа хэрхэн зохион байгуулахыг ойлгоход өдөр тутмын ажил тус болно. Та санхүүгийн боломж гарвал аль эртнээс мөрөөдөж байсан эд зүйлээ худалдаж авах бололтой. Хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгийн асуудалд азаа туршиж болохгүй. Танд сэтгэл санааны тусламж хэрэгтэй бололтой. Сарын дундуур од эрхэс таны авьяас чадвараа гаргах үйлийг дэмжих болно. Уран бүтээлч хүмүүс амжилт гаргаж уран бүтээл нь урт настай байх болно. Мэргэжлийн үйл ажиллагаанд тааламжтай. Нарийн мэргэжлийн хүмүүс өөрийн авьяас чадвараа нээн илрүүлж, онцгой оюун ухаан арга туршлагаар дараагийн шатанд гарах боломж гарна. Удирдах ажил хийдэг хүмүүс хамт олныхоо сахилга батыг бэхжүүлэх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах зэрэгт гол анхаарлаа хандуул. Олон нийтийн сүлжээнд амжилтад хүрэх гэсэн хүсэл жинхэнэ улс төрч чанаруудыг тань илрүүлнэ. Ажил хэргийн төлөвлөгөөгөө гэнэтийн нөхцөл байдалд орвол өөрчлөх шаардлагатай тул сэтгэл зүйгээ бэлд.

Ихэр

Сарын эхээр гэнэтийн явдал тохиолдох магадлалтай байна. Хүмүүстэй харьцахтай өгөөмөр сэтгэл гарга. Хувийн амьдралд эргэлт гарч шинэ хүнтэй хайрын холбоо тогтож болзошгүй. Ихэнх хүмүүс сэтгэл зүйн тогтворгүй байдлаа хянах хэрэгтэй болно. Хуримтлагдсан эмх замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд гэнэтийн шийдвэр гаргана. Нөхөрсөг холбоонууд сэргэж, мөнгө санхүүгийн асуудалд эерэг нөлөөлөх болно. Хувийн уулзалт зохиох, бие даан суралцаж эхлэх зэрэгт тохиромжтой. Хүүхдүүдийн сурлага болон ирээдүйд ямар хүн болох тухай асуудал таны анхаарлын төвд байсан хэвээр байна. Ажил хэрэгт өмнөх төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарна. Шинэ нөхцөлд зохицох, урт хугацааны төлөвлөгөө зохиовол сайн. Ямар нэгэн муу эсвэл эрсдэлтэй зүйлийн талаар хэт төсөөлөн бодох хэрэггүй. Сарын дундуур од эрхсийн эрхшээлээр бусадтай харьцаж ажил хэргийн харилцаа тогтооход тааламжтай байна. Ажил хэргийн холбогдолтой чухал хэрэгцээтэй мэдээлэл олж авах магадлалтай. Хэрэв та төрөлх авьяасаа гаргаж чадах юм бол эрдэм шинжилгээний, судалгааны ажилд ахиц гарна. Үзэл бодлын зөрүүтэй хүмүүстэй бүү марга, бүү зөрчилд. Од эрхэс энэ цаг үед үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөх санаагаа түр хойшлуулахыг зөвлөж байна. Ямар ч хүнд нөхцөл байдлаас гарахдаа зөв арга замыг хайх хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгийн чухалд тавих нь ашигтай үе. Эрүүл агаарт биеийн тамираар хичээллэх нь нэн тааламжтай байна. Эрч хүчээ суралцах, өсөн дэвжих үйлсэд чиглүүлбэл зохилтой.

Мэлхий

Гадаад байдал сэтгэл булаам байж санасандаа хялбар хүрэх боловч амьдралын чухал үед өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй байх магадлалтай. Зөрчил, хэрүүл маргаан нь ойр дотны хүмүүстэй харьцах харьцаанд ихээхэн төвөг учруулна. Сэтгэл хөдлөл, хүсэл сонирхлоо хэт ил гаргалгүй барь. Амьсгалын замын халдварт өвчин тусч магадгүй. Хурц хоол, архи дарс хэтрүүлж хэрэглээд хэрэггүй. Ахимаг насны, туршлага сайтай хүнээс зөвлөгөө авбал өмнөх асуудлаа шийдэхэд хялбар байх болно. Сарын дундуур томоохон зүйл худалдаж авах, чухал хэлэлцээр байгуулахад сайн. Та гадны хөрөнгө оруулалт сонирхох болно. Уран бүтээлч хүмүүс өөрийн авьяас чадвараа харуулж, мөрөөдлөө биелүүлэхэд тохиромжтой. Ажил хэрэгч, уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд сайн. Мөрөөдөл тань хий хоосон юм мэт санагдвал та нэгэн хэвийн байдлыг тэвчиж чадахгүй бололтой. Олон нийттэй харьцах бол болгоомжтой бай. Эрсдэлтэй, аз сорьсон үйлдэл бүү хий. Юу хүсч байгаа гэдгээ цэгцтэй зорилго болгон тодорхойл. Үүний дараа чин сэтгэлээсээ тууштай ажиллахад бүх зүйл болно. Шинэ харилцаа холбоо цаашдаа ихээхэн ашиг өгнө. Таагүй үйл явдал дагуулсан хуулийн асуудалд холбогдож магадгүй. Олон үйл явдал таны хүссэнээс эсрэг байж болно. Тэглээ гээд та үүнд гуниглах хэрэггүй. Ялангуяа шинэ ажилд саад учирна.

Арслан

Сарын эхээр аялал жуучлал, арилжаа наймаанд явахаа хойшлуулахыг зөвлөж байна. Алс хол явбал таагүй хүндрэлүүд дагуулна.  Өөрийн хүчээ хэтрүүлж үнэлэх, сохор азад найдаад хэрэггүй. Хэрвээ та өөрийн зорилгодоо итгэлтэй байж чадвал сэтгэл санааны хүчтэй ачаалал, ихээхэн хариуцлагыг тэсвэрлэж улмаар оюун ухаан сорьсон шийдлүүдийг шийдэж чадна. Арилжаа наймааны ажил бүтэмжтэй болж сайн орлого авчрах магадлалтай. Цалин хөлсөө нэмүүлэх талаар санаачлага гаргаж болно. Ажил хэргийн ба санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байна. Хайртай хосуудын харьцаа хүйтэн хөндий байх магадлалтай тул өнөөдөр нэгэндээ хэт өндөр шаардлага бүү тавь. Бусдын алдааг бүү онцол. Сарын дундуур үл хөдлөх хөрөнгө бүү худалдаж ав. Санхүүдээ тохирсон зүйлс худалдан авбал л танд таашаал өгнө. Эрүүл мэндээ муутгахаас болгоомжил. Өөрийн оюун ухаан, сэтгэл санааг эмхэлж цэгцэл. Гэр бүл, найз нөхдийн дунд харилцааны уур амьсгал эерэг дулаахан байна. Зарим хүмүүс ирээдүйн ажил мэргэжлээ сонгох гэж байгаа бол эрдэмтэн судлаачдын бүтээлийг судлах нь их тус дэм болно. Хувь заяа таныг зорилгодоо хэр тууштай хандахыг тань сорьж байна. Сурлага болон туршлага дээшлүүлэхтэй холбоотой чухал асуудлуудыг төлөвлө. Хамтын ажиллагаанд тааламжгүй, бие даан ганцаарчлан ажиллах нь илүү үр дүнтэй.

Охин

Амьдралдаа томоохон өөрчлөлт хийх цаг үе ирсэн байна. Хэн нэгнийг харж үзэхийг хүлээх шаардлагагүй. Хийсвэр үзэл бодлоо хянаж, дотор хүнтэйгээ зөвлө. Таны бүтээлч сэтгэлгээ их байгаа нь удааширсан төсөл дээр сайн ажиллах боломж олгоно. Эрүүл мэндийн хувьд дотоод эрхтэн өвдөж магадгүй бөгөөд нэлээдгүй анхаарал шаардах болно. Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой сонирхолтой мэдээлэл хүлээн авснаар таны амьдралын хэлбэр өөрчлөгдөж магад. Эсвэл шинэ салбарт ажиллах сонголт хийх үйл явдал тохионо. Таныг хүссэн зүйлээ худалдан авах аятайхан боломж хүлээж байна. Төлөвлөгөө тань биелэх хүсэл найдвараар дүүрэн байна. Мэдэхгүй асуудлаараа оролдож, эрсдэлтэй амьдралын хүрээнд орохгүй байхыг хичээ. Таныг сорьж шалгах хандлага бусдад байгаа тул амьдралын зарим хэсэг тань ил гарна. Ажил хэрэгт хөндлөнгийн нөлөөлөл их хэмжээгээр саад болно. Тохиолдлын танилуудаас татгалз. Сарын дундуур таны гаргасан санал, санаачлага дэмжигдэнэ. Ажил хэрэгт өөрийн уран бүтээлч сэтгэлгээг ашиглавал таатай. Та өөрийнхөө шаргуу чанарыг ил болговол ажлынхаа үр дүнг бодитоор хүртэнэ. Цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй бол ямар ч ур чадвар хэрэггүй болно. Гэхдээ туршлагыг юу ч орлож чадахгүй хэвээр байх болно. Хөнгөн хийсвэр байвал бүх  юмс  холилдож,  ямар  ч зүйлийг төлөвлөх боломжгүй байна. Олсон мөнгөнийхөө тодорхой хэсгийг хадгалах дадалтай болохыг зөвлөж байна. Материаллаг байдал хэт шүтэж ажиллахаа бууруул. Хайр сэтгэлийн харилцаанд эргэлзээтэй нөхцөл байдал тулгарна. Ганц бие эрчүүд хөнгөмсөг харилцааг бүү хөөцөлд.

Жинлүүр

Сарын эхээр шинэ арга барил сонгосон бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өөр хүрээнд явуулж бодит амжилт бий болгоно. Ямар нэг албан тушаалтны нөлөөнд орсон ч  та байр сууриа битгий алдаарай. Та ажил хэрэгч, эрч хүчээр дүүрэн байх болно. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтран ажиллах боломжийг сайн ашигла. Арилжаа наймааг цаг үеийн нөхцөл байдлыг сайн тооцоолж хийж чадвал ашиг орлого олно. Хамтрагч нартайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Орлоготойгоо зардлаа тохируулах нь санхүүгийн ирээдүйг тогтвортой байлгах чухал нөхцөл юм.  Алдсан боломжуудаа нөхөх арга зам олно. Оюун ухаан шаардсан ажил хөдөлмөр материаллаг урамшууллаас гадна сэтгэлийн таашаал авчирна. Бусдад аз жаргал баяр баясал өгөхийг хичээх хэрэгтэй. Та хүсвэл ойр дотны хүмүүстээ сайн сайхныг өгч чадна. Амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол хүний хэлсэн бүхнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Сарын сүүлээр олон хүн тантай харилцахыг хүснэ. Та нөхцөл байдлыг бодитоор харж байж ямар нэг харилцааг хэрэгтэй эсэхийг тодорхойл. Өөрийн байр сууриа сайжруулах алхмыг бүү хойшлуул. Хайр дурлалын амьдралд өөрчлөлт гарна. Таныг сайхан хүмүүс хүрээлж байгаад бурханд баярлаж явах хэрэгтэй. Хол газраас хэн нэгнээс сайхан мэдээ сонсоно. Од эрхсийн тааламжтай нөлөөг хувь заяагаа сайн тал руу нь эргүүлэхэд ашигла. Хувь заяандаа өөрөө эзэн бай.

Хилэнц

Сарын эхээр амьдралын эрч хүч дүүрэн байна. Таны зөөлөн эелдэг зан зарим ажлыг амжуулна. Хувийн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарна. Таны ахиж дэвших карьерт таагүй явдлууд тохиолдоно. Шинэ гэрээ байгуулах, цалингаа нэмэгдүүлэх зэрэг  асуудлаар хандахаа түр хойшлуул. Санхүүгийн хувьд энэ сар боломжийн байх боловч аливаа санхүүтэй холбоотой асуудалд болгоомжтой ханд. Орлоготой байх  ч тэр хэмжээгээр гэнэтийн зарлага ихэснэ. Хялбар аргаар мөнгө олох гэж бүү оролд. Өөрийн гол зорилго болон амьдралын  үнэт  зүйлсийг  тодорхойл. Шинэ технологид суурилсан төсөлд хөрөнгө оруулахад та алдахгүй. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө илэрхийлэхийг хүснэ.  Өөрийн үүргээ ухамсарлан тохиромжтой байдлаа хадгалах хэрэгтэй. Сарын сүүлээр албан томилолтоор явбал ажил сайн бүтнэ. Удирдах ажил хийдэг хүмүүс амрах завгүй ажиллах бололтой. Шинэ танилтай болох магадлалтай. Үнэнч хайрын холбоонд тааламжтай цаг үе. Таны гэр бүлд сайхан уур амьсгал бүрдэнэ. Амьдралын зам аяндаа элдэв бэрхшээлээс гарах гарцыг зааж өгнө.

Нум

Сарын эхэн үед эрүүл мэнддээ онцгой анхаарвал зохино. Эрүүл мэндээ хамгаалахад тодорхой мөнгө зарцуул. Од эрхэс таны эргэн тойрон харилцааны эерэг дулаан уур амьсгал бүрдэхэд сайнаар нөлөөлөх болно. Ганц бие хүмүүс заяаныхаа ханийг олж авна. Гэр бүлтэй болох, хайр сэтгэлийн харилцаа тогтоох зэрэг үйл явдалд таатай. Олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Итгэлтэй түншүүдтэйгээ хамтран ажилласнаар хамгийн хүнд асуудлуудаа шийдэж чадна.  Мэргэжлийн ур чадвараа харуулж, өөрийгөө үйл ажлаараа батал. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Энэ цаг үед бизнес эрхлэгч нар их орлого олно гэж найдаад хэрэггүй. Сарын дундуур ирээдүйн төлөвлөгөөг ихээхэн өөрчлөх хувь заяаны эргэлтэд бэлэн бай. Шинэ ажил хэрэг эхлүүлэх эрч хүчтэй байна. Ажил хэрэгт хамтын ажиллагаа явуулахад тохиромжтой байна. Төсөл дээр ажиллахад шинэ түнш таны ойрын туслагч байх болно. Уран бүтээл туурвих болон шинжлэх ухааны судалгаа хийхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр олоход төвөгтэй байна. Сарын сүүлээр бизнес эрхлэгчид энэ үед татвар эсвэл хяналт шалгалтын байгууллагуудтай орооцолдвол алдагдалд орж болзошгүй. Хосуудын хооронд харилцан үл ойлголцол үүсч магад. Мөнгө хөрөнгө болон хардалтаас болж болзошгүй. Та хэт хөнгөмсөг сэтгэлээсээ болж жинхэнэ хайраа алдаж магадгүй.

Матар

Сарын эхээр ажил хэрэгт ашигтай харилцаа холбоо тогтоох боломж гарна. Амжилт олох боломж гарч хүсэл мөрөөдөл чинь биелнэ. Санхүү мөнгөний алдагдалд оруулах шийдвэр гаргаж болох магадлалтай. Албан харилцаанд та томоохон зөрчил мэдрэх болно. Уран зураач болон зохиолч, яруу найрагчдын бүтээл туурвилд хэт сэтгэлийн хөдөлгөөн таагүй нөлөөлж болно. Бизнес эрхлэгч нарт үйл ажиллагаагаа өргөтгөх боломж гарна. Хувийн амьдралд гэнэтийн бэрхшээл учирч болзошгүй. Та хүнд байдлаас гарах гарц олж чадна. Шинэ үүсэх харилцаа холбоонд анхаарах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайрын харьцаагаа албан ёсны болгох хүсэл төрнө. Үнэнч хайрыг урт удаан, аз жаргалтай амьдрал хүлээж байна. Сарын дундуур амьдралын эрч хүчээ хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд зориулах нь таатай байна. Амжилт гаргахад тууштай байдал чухал. Хувь заяа зарим үед буруудаж болох ч өөрийн авьяас билгээс ихэнх зүйл шалтгаална гэдгийг ойлго. Өөрийн бодлыг хэрэгжүүлж чадвал төсөл боловсруулах ажилд амжилт ирнэ. Бизнесээ өргөжүүлэх болон уран бүтээлийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой. Сайн үйлсийг бусдын төлөө хийснээр ажиллах урам зориг улам дээшилнэ. Таны санаа тавьсны ачаар бүх зүйл удахгүй байрандаа орно. Найз нөхдийн харилцаанд үүссэн үл ойлголцлыг алга болгох арга хэмжээг одод ивээнэ.

Хумх

Сарын эхээр хувийн амьдрал илүү идэвхтэй байна. Хувь заяа дэргэд тань байна. Өнгөрсөн амьдралынхаа ямар нэгэн нууцаас бусадтай хуваалцахыг хүсэж магадгүй. Алс газар явахад ажил бүтэх боломж нэмэгдэнэ. Амьдралын хэмнэл эрс өөрчлөгдсөнөөс болж бодисын солилцоо алдагдах бололтой. Бие даасан чадвар өндөр байх тул шинжлэх ухаан, уран бүтээл гэх мэт үйл ажиллагаатай холбоотой ажилладаг хүмүүс бусдаас хамаарал багатай үйл ажиллагаа явуулж чадна. Та ухаалаг байдлаараа гялалзаж уралдаан мэтгэлцээнд оролцохыг эрмэлзэх бололтой. Ирээдүйд илүү санхүүгийн эрх чөлөөтэй амьдрахад туслах хөрөнгө оруулалтуудыг хийх боломж гарна. Сарын сүүлийн хагаст удирдан зохион байгуулах чадвар болон дайчин зан  чанараараа олон зүйлийг сайн тал руу нь өөрчлөх чадвартай байна. Амьдралаа сайхан өнгө будгаар хучиж, гэр бүлдээ эерэгээр нөлөөлөхийг бодоорой. Хувь заяаны салхи таны талд үлээж байна. Ажил төрөл болон хичээл сурлага ихтэй байх ч хайртай хүндээ зориулах цаг гаргаж чадна. Эргэн тойрныхоо хүмүүсийн зөвлөгөөг ав.

Загас

Амжилтын үндэс нь таны оюун ухаан байх болно. Хувийн амьдралаа сайжруулах боломж олдоно. Хэт их ажилласнаас ядрах, хараа муудах магадлалтай байна. Аливааг өөрийнхөөрөө шийдэх гэсэн хүсэл, өөртөө хэт итгэлтэй байдал нь гэр бүлийнхний зүгээс сөргөлдөөнтэй тулгарна. Хайртай хүмүүсээ аз жаргалтай байлгахын тулд та дээд зэргийн хүчин чармайлт гаргахад бэлэн байх бололтой. Шинэ санаагаа төлөвлөгөө болгон хэрэгжүүлбэл амжилт олно. Хүссэн зорилгоо биелүүлэхэд тохиромжтой мөчийг мэдрэхэд сэтгэл санаагаа чиглүүл. Олон нийтийн сүлжээнд судалгаа хийн, төлөвлөгөө зохиох нь урт удаан хугацаанд үр ашигтай байна. Итгэлтэй түнш, хамтран ажиллагч нарынхаа итгэлийг алдахгүй байхын хичээ. Ихэнх хүмүүсийн амьдрал идэвхтэй байх болно. Сарын дундуур аливаа шинэчлэл, зохион байгуулалтын шинэ өөрчлөлт хийхэд таатай байна. Ажлаа өөрчилж, шинэ шинэ сорилт туулах боломжийг бүү алд. Сэтгэл хөдлөл ихэсвэл асуудалд хандах байдал хэт идэвхтэй болох тул онц шаардлагагүй янз бүрийн асуудалд анхаарал хандуулах хэрэггүй. Хувийн ёс суртахуундаа анхаар. Сэтгэл санаа болон оюун бодлоо нэгэн зүгт төвлөрүүлэхийг хичээ. Хууль шүүхтэй холбоотой маргаан таны талд шийдэгдэхгүй байх магадлалтай байна. Оюун санааг шинэ түвшинд хүргэх ном уншихыг зөвлөе. Таны бизнесийг булаахыг хүсч буй хүмүүст хариу цохилт хурдан өгч сур. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах нигууртай. Санаачлага гаргаж чадахгүй байдлаас үүдсэн таагүй байдалд орохгүйн тулд шинэ санаа гарга. Өөрчлөлт хийх хүсэл мэргэжлийн хүрээнд ямар нэг хүчин зүйлд хязгаарлагдахгүй бололтой. Шинээр бүтээж өөрчлөх ажлыг хий.