ХЭҮК-ын бие даасан байдал сулрах эрсдэлтэй

Судлаач О.Мөнхсайхан ХЭҮК-ийн гишүүдийн тооны талаар өөрийн байр сууриа илэрхийлллээ. Түүний хувьд ХЭҮК-ийн гишүүдийн тоо тав байх хэрэгтэй. Үгүй бол бие даасан байдал сулрах эрсдэлтэй гэдгийг мэдэгдэв. Тодруулбал, “ХЭҮК-ийн гишүүдийн тоо тав  байхад хангалттай даа, уг нь. Гишүүдийн тоог зургаа болгох шаардлага байхгүй ээ. Ингэж өөрчилбөл нээлттэй сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн ХЭҮКын бие даасан байдал сулрах эрсдэлтэй.

2020 оны шинэ хууль, журмын дагуу гишүүдийн сонгон шалгаруулалтыг нь ил тод, оролцоотой болгосон нь том алхам. ХЭҮКын шинэ бүтээгдэхүүн ингэж томилогдоод дөрөвхөн сар болж буй ч маш сайн ажиллаж байгаа нь Ковид-19-ийг эсрэг арга хэмжээг хүний эрхийн стандартад нийцүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаа зэргээс харж болно.
30 жилийн ойтойгоо золгож буй ХЭҮК нь бололцооныхоо хэмжээнд сайн ажиллаж ирсэн. Иймээс Парисын зарчмаар магадлан итгэмжлэгдэж 3 удаа А үнэлгээ авсан. Одоо илүү сайн ажиллахыг нь дэмжих гэвэл төсөв, хүний нөөцийг нь бие даан ажиллах хэмжээнд хангалттай шийдэж өгөх хэрэгтэй юмсан.” гэв.