Х.Тэмүүжин цахим хуудаснаа “Хаа сайгүй дабл стандарт” сэдвээр өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Хорио цээр хариуцсан сайдын эхнэрт тэр даргын хариуцсан хорио цээр үйлчилсэнгүй.

Халдварт өвчнөөр шалтгаалан иргэдэд хатуу үйлчилж буй дүрэм журмыг даргын эхнэр зөрчөөд, юу ч болоогүй юм шиг бусдаар өмөөрүүлэн, энэрэлт охины дүрд орох!

Зарим нэг нь хүн манай даргын эхнэр бол “ээж, аавыгаа гэх сэтгэлтэй мундаг ёс зүйтэй хүн” гэж өмөөрөх! Тэдгээр хүмүүс энэ үгээ тэнгэрт хальж буй аавтайгаа уулзаж чадаагүй эмэгтэй, үхлүүт өвчтэй охинтойгоо улзаж чадаагүй эх, хавдартай ээжтэйгээ уулзаж чадаагүй жаахан охин гээд хууль журмын өмнө хүч мөхөсдсөн жирийн иргэдэд хэлээд үз дээ. Даргын эхнэрт үйлчилдэггүй хорио цээрийг жирийн иргэд яагаад дагах ёстой гэж. Иргэдэд цагдаагийн хүчирхийллээр мөрдүүлчихээд эхнэртэй мөрдүүлж чадахгүй албан тушаалтан одоо яаж хорио цээр мөрдүүлж, иргэдэд шаардлага тавих уу?

Миний гаргасан шийдвэр, тушаал манай гэр бүлд хамаагүй ээ, та нарт л хамаатай гээд ширэн нүүрэлсээр байх уу?

Ийм увайгүй, эрх мэдлээ эхнэр хүүхэддээ ашиглуулдаг, хуульд нүх гаргаж, ар өврийн хаалгаар ах дүүгээ гоожуулдаг үзэгдлийг авлига гэдэг. Ардчилалд хамгийн аюултай, хүний эрхэд хор хөнөөлтэй, хууль ёсонд халгаатай зүйл.


Хариуцлага тооцох л ёстой!” гэжээ.

Х.Тэмүүжин