Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

ХАРУУЛЫН ДАРГАА ХӨНӨӨСӨН ЦЭРГҮҮД ДАРАМТАД ӨРТӨЖ БАЙГААГҮЙ

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар өчигдөр 18:30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г бууда н ам ь насыг нь хөнөө ж, галт зэвсэгтэй харуулын байраа орхин оргожэ э. “Харуулын даргын хувьд цэргүүдээ дарамтал ж байгаагүй. Харин шүлэг, яруу найраг зэргийг уншиж өгдөг эелдэг алба хааг ч байсан” гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдлээ.

Харуулын дарга нь 34 настай бөгөөд гурван хүүхэд, эхнэрийн хамт хилийн заставт амьдардаг байжээ.

Оргосон цэргүүд айлаас мотоцикл дээрэмдсэ н байна. Мотоциклоо Говь-Алтай аймгаас 50 км-ийн зайд орхисон байжээ.

Одоогоор Х,М нарыг эрэн сурвалжилж байна.

ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.ЛХАЧИНЖАВ:

“Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга гал т зэвсэгтэ й  явдаг. Нэг цэрэгт 25 сум ногддог. Оргосо н  цэргүүд биедээ 45 сумта й яваа нь тогтоогдоод байна.

Оргосо н цэргий н  нэг болох, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х нь ам бүл дөрвүүлээ, М нь ам бүл тавуулаа амьдардаг байсан. Өнгөрсөн оны намар татагдса н  19 настай цэргүүд. Залуус өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамс ч  байна.

Сүүлийн үед гарч буй асуудалтай холбогдуулан цэргүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуулж байна. Тухайн цэргүүдийн толгойд юу бодогдож, өргөсөн тангаргаасаа яагаад няцса н  талаар хэлэхэд эрт байна” гэв.