Цэргийн ангиуд Зэсвэгт хүчний жанжин штаб буюу Батлан хамгаалахын сайдад шууд харъяалагддаг. Харин Хилийн цэргийн ангиуд Хууль зүйн сайдад шууд харъяалагддаг. Энэ утгаараа хариуцлагыг салбар хариуцсан сайд хүлээх болно.

Өнөөдрийн байдлаар Хууль зүйн сайд хариуцлага хүлээж огцрох болзол хангагдлаа. Тодруулбал, Хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань сумаас татагдсан байлдагч О.Х, Орхон аймаг Баян-Өндөр 15-р багаас татагдсан Т.М нар Чандмань богд хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа харуулын дарга, Ховд аймаг Буянт сум 5-р багт суух З.Гэрэлт-Одыг АКМмаркийн гал т  зэвсгээ р цээжин тус газарт 3 удаа бууда ж  амь насыг нь хохироосо н  байна. Хэрэ г  гарах үед буюу харуулын дарга, ахлах ахлагч З.Гэрэлт-Од нь хилийн харуулд дөрвөн хугацаат цэргийн алба хаагчийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр дээрх хоёр хугацаат цэргий н  алба хаагчид хилийн манаанаас харуулын байрлалд эргэн ирээд харуулын даргыг буудан хороогоод оргосон байна. Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүгт зугтаж, энэ хэргийн талаар мэдээлсэн байна. Тухайн хэргий г  үйлдсэн байлдаг ч нарыг дөнгөж сая цагда а , тагнуу л , ХХЕГ-аас гарсан эрлийн баг шуурхай ажиллан баривчилса н.

Харуулын даргаа нэг биш гурван удаа бууда н  хөнөөсө н  гэхээр тухайн цэргүүдийн хувьд асуудал байсан гэдгийг нотол ж  байна. Зэвсэглэ н  харуулын байрлалаа орхин оргосон нь өөрөө тухайн бүс нутгийн иргэдийн ам ь  нас, эрүүл мэндэд заналхийлсэ н  үйлдэл юм.

Сайд хүн салбарын бодлогыг чиглүүлэх үүрэгтэй. Гэтэл салбарын сайд нь ажлаа дутуу дулимаг хийснээс болж хоёр сарын дотор нэг цэргийн ангийн хоёр алба хаагч амь наса а  алдлаа. Дахиж хүн ам ь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд салбарын сайдад хариуцлага тооцож огцруулах болзол хангагдлаа.

Нярайлаад удаагүй эхийг, хүүхэдтэй нь “харги с ” тээвэрлэснийхээ төлөө У.Хүрэлсүхийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Харин Хууль зүйн сайд хэдэн хүний амиа р туг дахиж байж огцрох вэ?

А.Баярмаа