Монголын үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг бол хошин урлагийн “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нар юм.

Оюутан ахуй цагтаа “Х-Түц” продакшнд бүжигчин хийдэг байсан Тэмка анх жүжигчин Нарансолонгын чихэнд нь дурлаж байжээ. Би брендээр биш эхнэрээрээ гоёх дуртай хэмээн нүүр бардам хэлдэг тэрбээр “Карантин 14 хоног” нэвтрүүлэгт уригдаж 14 хоног гэртээ харихгүй гэнэ.

Түүний гэргий Г.Нарансолонго 14 хоног гэртээ ирэхгүй гэсэн.Гэхдээ зүгээрээ ийм гоё нэвтрүүлэг үзэгчиддээ хүргэж байгаа юм чинь. Хүүхдүүдээ хараад л гэртээ үзээд л, хүлээгээд л сууж байя гэв.

Хариуд нь нөхөр нь түүнийг Намайг байхгүйд cool 2 той уулзваа чи хэмээн хардсан маягтай бичжээ.

Урлагийн хүмүүсийн хошигнол гэж нэг иймэрхүү байдаг даа.

Үлгэр жишээ гэр бүлдээ хамгийн сайхан бүхнийг хүсье.