Монголын хошин урлагт өөрийн өнгө төрхөө тодорхойлсон жүжигчин бол МУГЖ Л.Баттулга буюу Аглуу. Сүүлийн үед “Атаархуу Аглуу”-гаас өөр доривтой уран бүтээл хийхгүй байгаа тэрээр өдгөө 46 настай.


Өөрийгөө хүүхдээр баян аав хэмээн тодорхойлдог жүжигчин Баттулга сар орчмын өмнө долоо дэх хүүхдээ өлгийджээ.
Түүний хувьд амьдрал зохиохоосоо өмнө Дорнод аймагт нэгэн бүсгүйтэй амраглаж, хүүтэй болсон гэдэг. Хүү нь хэдийнэ гавъяат жүжигчнийг өвөө болгосон. Түүний дараа анхны эхнэр В.Уянгаасаа хоёр охин, нэг хүүтэй болсон. Гэвч тэдний амьдрал 10 жилийн л настай байсан гэдэг.
Хоёрдахь амьдралаа Х-Түц хамтлагт байхдаа насны зөрүүтэй ч, зүс төстэй, мэргэжил нэгтэй жүжигчин М.Оюунчимэгийг сонгож, дундаасаа хоёр охинтой болсон.


Сар орчмын өмнө Оюунчимэг бүсгүй нярайлж, дөрөвдэх хүүхдээ төрүүлсэн байна. Жүжигчин бүсгүй Аглуутай ханилахаас өмнө найруулагч Д.Галхүүтэй ханилж явсан бөгөөд ууган охиноо төрүүлж байсан юм.


Өмнөх амьдралыг нь эс тооцвол үлгэр жишээ, аз жаргалтай тэд гэр бүлүүдийн нэг.
Ямартаа ч, шинэ үрийн зулай үнэрлээд буй хосууддаа баяр хүргэе.