Монголын кино урлагийн алтан үеийн нэг МУГЖ Ё.Цог гуайг танихгүй хүн ховор. Өндөр насыг зооглож буй хэдий ч реклам сурталчилгаанд тоглож харагддаг. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа аж.

Энэ талаар түүний хүү найруулагч Ц.Хүсэлбаатар “Өнөөдөр хайрт аавын минь төрсөн өдөр. Урт наслаж удаан жаргаарай та минь” хэмээн сошиалд бичжээ.
Ё.Цог гуайг хүмүүс “Рекламны өвөө” хэмээн нэрлэдэг гэнэ. Ялангуяа сүүлийн үеийн “….Цогоо гуай. Та ямар телевиз авсан юм бэ. Цогоо гуай….” гэдэг Хүрлээ Цогоо гуай хоёрын хошин рекламаар бүр ч андахгүй. Түүний үеийн хөгшчүүд тэтгэвэртээ гарч, гэртээ сууж байхад харин Ё.Цог гуай урлагтаа л үнэнч зүтгэсээр. Түүний тоглосон кино, жүжиг гэвэл маш олон. Үүний дотроос “Богд хаан”-ы дүрээр хүмүүс сайн мэднэ.


Ё.Цог гуайн авьяасыг түүний хүү МУСТА найруулагч Ц.Хүсэлбаатар, ач охин Х.Баярмаа нар өвлөж буй. Тэднийг удам дамжсан гурван үеийн жүжигчид хэмээн нэрийддэг билээ.

Удам дамжсан гурван үеэрээ “Аюултай харилцаа” кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн.