Фото: Дуучин, бүжигчин, СУМЫН ЗААН Д.Намсрайноров

Нийтийн дууны салбарт цахиур хагалж байгаа дуучин бол Д.Намсрайноров. Түүнийг “хөмсөг” Д.Намсрайноров гэдэг бол одоо хамгийн эротик дуучин гэх болсон. Яагаад гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Түүний сүүлд гаргасан “Дурлан дурлан хайрламаар” нэртэй дуу нь эротик үг хэллэгтэй. Тэгээд ч тэр бүр хит дуу болсон. Дуучин залуу ч бүр өөрийгөө мэдэрчихсэн. Хаа ч явсан “гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа” гээд дуулж явна. Гэхдээ заримдаа тэр мөрийг нь хаяж дуулж бас үздэг гэж байгаа. Ямартаа л нэг аймгийн ойн арга хэмжээнд тэр эротик мөрийг нь орхиод дуултал хүмүүс тэрийг нь сануулж дуулсан гэдэг. Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат түүнийг сумын заан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өдгөө “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг оролцогчдын нэг тэрээр бага байхын барилдах сонирхолтой хүүхэд байсан гэдэг. Бөх болохыг хүсдэг байснаас биш дуучин болно гэж төсөөлж ч байгаагүй тэрээр бүжигчин болно гэдгээ ч зүүдэлж яваагүй байх.

Ингээд түүний бөх, бүжигчин, дуучин төрхийг хамтдаа харцгаая.