Дуучин Ч.Цэлмүүнийг UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” нэвтрүүлгийн анхны ялагч гэдгээр хүмүүс сайн мэднэ.


Тэрбээр 2012 онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хүү нь хэдийнэ 8 настай “том залуу” болжээ.

Харин экс нөхөр Н.Алтанхайрхан хоёр жилийн өмнө Honeymoon хамтлагийн дуучин бүсгүйтэй дэр нэгтгэж, дахин хүүхэдтэй болсон.

Дуучин Цэлмүүний хувьд алс холын арлын Япон улсад очоод багагүй хугацааг үдэж байна. Тэндээ үе тэнгийн С.Ангараг гэдэг монгол залуутай хоёр дахь амьдралаа эхлүүлсэн.

Оюутан байхаасаа олонд танигдсан Ч.Цэлмүүн 2008 онд “Монголын Оюутны Мисс” болоход нь ээж нь хамгийн их дэмжиж байсан гэдэг.


Ч.Цэлмүүний аав нь христийн сүмд номлогч хийдэг. Тиймээс БНСУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн.

Тэрээр мэргэжлийнхээ тухай ярихдаа “Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг харж эхэлдэг болов уу. Би анхандаа эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснаар цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байна гэсэн үг. Нэгдүгээр курст хими, биологи, физик, математик зэрэг хүнд хичээлүүд үзэх үнэхээр хэцүү байсан шүү. Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж бодож байна” гэжээ.
Дуучин бүсгүй АШУҮИС-д орчны эрүүл мэнд сэдвээр магистраа хамгаалж, саяхан Японы Тохоку Их Сургуульд докторын зэргээ хамгаалсан юм.