УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Туваан, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нар Сүхбаатарын талбайд хонолоо

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суулт, өлсгөлөн зарлаж байгаа. Цасан шуургатай, хүйтэн хоносон энэ шөнө УИ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зарласан өлсгөлөнд 20 гаруй хүн нэгдэж Сүхбаатарын талбайд хонолоо. Тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Туваан, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн нартай хамт АН-ын гишүүн дэмжигчид хоножээ.

Бид 2021.05.06-ны 01:00 цагийн байдлаарх Фото сурвалжилагыг хүргэсэн бол энэ удаад үүрээр 06-07 цагийн байдлаарх гэрэл зургуудаас хүргэж байна.