Дахин давтагдашгүй, гар ажиллагаа чимэглэл ихтэй, тансаг загваруудыг “O Couture” брэнд хэрэглэгчиддээ хүргэдэг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “OCOUTURE FASHION SHOW 2024” загварын шоу 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Загварын хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, бүтэн жилийн ажлын тайлан, гоёлын загварын өнгө төрхийг тодорхойлох нь тэдний зорилт юм.

“O Couture”-ийг үүсгэн байгуулагч нь ерөнхий дизайнер Д.Отгонжаргал юм. тэрээр үндэсний хэв маягийг шингэсэн уран хийц, нарийн деталь бүхий загваруудийг урладагаараа алдартай нэгэн. Тэрээр 2023 оны 11-р сарын 3-нд Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдсан “Asia Model Festival” наадамд оролцож нийт 20 гаруй орны дизайнеруудаас шалгаран 2023 оны “Азийн Шилдэг Дизайнер”-аар тодорсон бөгөөд түүний хувьд 2015 оны “Asia Model Festival”-аас мөн адил “Asia Best Designer” шагнал хүртэж байсан юм. Ингэснээр энэ жилийн шагнал түүнийг хошой шилдэг дизайнер болголоо.

Хошой шилдэг дизайнер OCOUTURE брэндийнхээ үндэсний, гоёлын коллекцуудаас гадна цоо шинэ ноолууран брэндийн дээжээсээ танилцууллаа. Тэд “OCOUTURE FASHION SHOW 2024”-т зориулан баг хамт олноороо Солонгос орны үзэсгэлэнт түүхэн газруудаар зураг авалт, контент бүтээх ажлуудыг амжилттай зохион байгуулаад иржээ.

Нийт 500 гаруй зочдыг урьсан тэдний “OCOUTURE FASHION SHOW 2024” дээд зэрэглэлийг шоу болж буй нь уригдсан зочид, загварыг амилуулж буй эрхэмүүдээс илхэн харагдана.

Загварын ертөнцийг үе үеийн топ моделууд “O Couture”-ийн загваруудыг амилуулах нь гайхалтай. Мөн загварын тайзнаа удаан харагдаагүй Ю.Балжидмаа, Б.Ганболор нарыг “OCOUTURE FASHION SHOW 2024”-аас харах боломж олдлоо. Тэд шилдэг загварыг шилдэг загвар өмсөгчид л амилуулах ёстой гэдэг жишгийг тогтоох шиг.

“O Couture” брэндийн зохион байгуулалт, маркетинг менежментийг хариуцдаг эрхэм бол Э.Энхболд юм. Тэрээр монголын загварын ертөнцийн томоохон төлөөлөл болох загвар өмсөгч юм. Өөрийн гэргийтэй гар нийлэн тэд монголын загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Зөвхөн хувцас төдийгүй үнэ цэнийг тэд урлаж байна.

“O Couture” брэндийн шинэ загварын үзэсгэлэн худалдаа өнөөдөр буюу 12-р сарын 04-нд Зайсан хилл-д эхлэх гэнэ. Уламжлалт ёсоор нэг загвараас нэг л худалдаалах тул та бүхэн яараарай.