Уржигдар /2023-08-05/ Дарь эх орчимд орсон борооны улмаас дөрвөн хүний амь нас эрсдэж, ээж охин хоёр цахилгаанд цохиулан нас барсан бол 10 сартай хүүхэд үерт урсаж, 40 орчим насны хүн гэртээ живж өөд боллоо. Үүнээс гадна 246 айл, 13 ААН усанд автсан бол 13 айл, 105 машин үерт урссан байна. Өнөөдрийн байдлаар нэн яаралтай нүүлгэх шаардлагатай долоон айл, үерт өртөх эрсдэлтэй 228 айл байна.
Зам гаргах, нөхөн сэргээх, үерт өртсөн айл өрхийн судалгааг гаргах зэрэг ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ үеэрх зургуудаас хүргэж байна.