А.Сүхбат аваргын отгон гэргийгээр тодорч, хоёр хүүтэй болсон Н.Гарамханд бүсгүй өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа. “Ривер” клубын дасгалжуулагч багшаар ажилладаг тэрээр Табата хит стэб /tabata titt step/, спиннинг/spinning/, акуа фитнесс /aqua fitness/ гэсэн үндсэн гурван төрлийн хичээл заадаг.


Тэрээр өөрөө гоо сайхан, эрүүл мэндийнхээ төлөө урин дулаан цагт дэглэм барьдаг аж. Өөрийнхөө барьдаг дэглэмийн талаар тэрээр “Өглөө 7-9 цагийн хооронд өглөөний цайгаа ууна. 11 цагийн үед нэг таваг салат, 13 цагийн үед махан хоол идэж байгаа. Ихэнхдээ давсгүй байцаатай шөл ууж байгаа. Нүүрс усаа бүр бүтэн хассан гэсэн үг. Тэгээд 15 цагийн үед өлсвөл дахиад байцаатай шөлөө ууна. 17 цагийн үед нэг аяга тараг эсвэл жимс иднэ. 19 цагийн үед хүсэх юм бол жимсний шүүс, эсвэл юуцай бууцай миксердээд уудаг. Сүүлийн хоёр сар шингэн юм зөвхөн ус ууж байна. Би кофе маш их уудаг байсан. Кофе уунгуут ус татаад нүдний өнгө өөрчдөгдөх, шарлах, шүд шарлах асуудлууд байсан.


Би бодохдоо гоо сайхан гэдэг нь маш гоё цэвэрхэн шүдэнд, маш цэвэрхэн арьсанд байдаг гэж боддог. Арьс арчилгаан дээр өглөө оройдоо маш их цэвэрлэгээ хийдэг. Миний гоо сайхны нууц бол би ус л гэж хэлнэ. Ус ууснаар хүний арьсны чийг маш гоё тэнцэж өгдөг. Биеийн усны төвшин нэмэгдээд ирэхээр нүдний өнгө маш гоё болдог. Би өдөрт жингээрээ 2,5-3 литр ус уух ёстой. Гэхдээ би давуулж өдөрт 4-5 литр ус уудаг. Тэгээд бохирдлоо маш сайн гадагшлуулдаг. Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхлээр өтгөн шингэнээ өдөрт 2-3 удаа гадагшлуулж чаддаг хүнийг л хэлдэг байхгүй юу. Өтгөнөө өдөрт нэг удаа арайхийж гадагшлуулдаг хүн бол асуудалтай л байна гэсэн үг” гэжээ.