Сүлжээний бизнес эрхлэгч М.Мөнхшүрд цагдаагийн байгууллага хариуцлага тооцож чадах уу?

Саяхан өөрийг нь таниагүй алба хаагчид сүрийг үзүүлж, сануулах арга хэмжээ авхуулж дөнгөсөн М.Мөнхшүр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “хөөгдөх” шахсан. Зурагтаар нэг хэсэгтээ гарах эрхгүй болсон тэрбээр энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ гурван сарын цалинг 20 хувь хасуулсан. Бид энэ удаад түүний цагдаагийн байгууллагаас нэг мөсөн хөөгдөх баримтыг дэлгэж байна. Хэрвээ түүний “ар өврийн хаалгыг” тооцохгүй бол түүнийг цагдаагийн байгууллагаас хөөх нөхцөл үүсээд байна.

Сүлжээний бизнесээр цалингаасаа хэд дахин давсан орлого олдог гэх цагдаагийн алба хаагч бол М.Мөнхшүр. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа тэрбээр ажлынхаа хажуугаар Хербалайф сүлжээний бизнес эрхэлж, онлайн дэлгүүрийг найзтайгаа нийлж ажиллуулдаг. Ингэснээр тэрбээр цалингаасаа хэд дахин орлого олдог гэх бөгөөд энэ нь өөрөө цагдаагийн алба хаагчийн хувьд хууль болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөрчиж байгаа үйлдэл юм.

Шууд худалдаа, сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамба: Хербалайф бол сүлжээ мөн. Монгол улсын хуулиар хориотой олон шатлалт маркетингын аргаар үйл ажиллагаа явуулдаг.

Нэгт… Монгол улсын нутаг дэвсгэр дээр ямар ч төрлийн сүлжээний бизнесийг хуулиар хориглодог төдийгүй эрүүгийн тусгай ангийн тухай хуулинд залилан гэж онцгойлон заасан байдаг…

Хоёрт… Хууль хэрэгжүүлж мөрдүүлдэг хяналт тавьдаг ЦЕГ гэдэг байгууллагынх нь ХМТ-ийн албан хаагч нь хууль бус залилангийн үйлдлийг сурталчилж байгаа нь ЦЕГ-ийн нэр хүндийг унагаагаад зогсохгүй байж болохгүй үйлдэл төдийгүй цаашлаад Цагдаад итгэх иргэдийн итгэлийг эвдсэн үйлдэл юм.

Гуравт… Энэхүү хууль бус үйлдлийг цагдаа ч гэлтгүй төрийн хууль хяналтын байгууллагууд хэзээ ч хэрхэвч хүлээн зөвшөөрч дэмжиж өөгшүүлж болохгүй бөгөөд даруй арга хэмжээ авч Цагдаагийн байгууллагаас хөөж энэ хууль бус үйлдлийг бүрэн тамлан зогсоох нэн шаардлагатай…!!!” гэв.

Монгол улсын ААН-ийн тухай хуулийн ААН-ийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагааг хориглоно.” Эрүүгийн хуулийн 17.3.3.2-Т дээрхи үйл ажиллагааг явуулсан тохиолдолд эд хөрөнгийг нь хурааж арван таван жилээр хорих ялаар шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Тэгвэл төрийн албан хаагч ажлын бус цагаар судалгааны ажил, багшлах л эрхтэй байдаг бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагынхан мэддэг ажээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага гэлтгүй төрийн байгууллагын алба хаагч үйл ажиллагаанаас гадуур эрдэм шинжилгээний ажил, багшлах эрхтэй. Цагдаагийн алба хаагч хэрхэн яаж сурталчилж байгааг мэдэхгүй байна. Үүнийг судалж байж эргэж хариу өгье.

Уг нь цагдаагийн байгууллага сүлжээний бизнес буюу залилангийн гэмт хэрэгтэй тэмцдэг. Гэтэл цагдаагийн байгууллагын нүүр царай гэгдэж явсан бүсгүй цагдаагийн байгууллагын эсрэг ажиллаж байгаа нь өөрөө Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж байж болзошгүй байна. Тодруулбал,

Цагдаагийн албаны тухай хуулийн

69.1.7.бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох;

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн

2.3.2 Цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх.

2.4.11Олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сувгуудад зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд албаны мэдээ, мэдээлэл, цагдаагийн дүрэмт хувцастай зураг, санал, сэтгэгдэл оруулахгүй, ажлын цагаар хувийн асуудлаар цахим сүлжээнд орохгүй байх зэрэг заалтуудыг зөрчиж байгаа юм.

Сүлжээний бизнестэй цагдаагийн байгууллага нь тэмцэж байхад цагдаа нь өөрөө сурталчилж байгаа энэ үйлдэлд Цагдаагийн дотоод хяналт нь анхаарал хандуулж, хариуцлага тооцох биз. Хэрвээ хариуцлага тооцохгүй бол ойрын хамаатан, “ар өврийн хаалга”-тай нь холбож ойлгох нь хардлага төрүүлнэ.

Сүлжээний бизнес хууль бус. Цагдаагийн алба хаагч, тэр дундаа олон нийтэд мэдээлэл өгдөг, үлгэр дуурайлалтай байх ёстой алба хаагч нь хууль бус бизнесийг эрхэлж, өөгшүүлж байгаа нь Монолын цагдаагийн байгууллагын дунд шатны офицеруудын дундах ялзралыг ил болгож байна гэсэн үг. Цагдаагийн алба хаагч хууль зөрчиж болохгүй гэж хэлчхээд үйлдэл нь өөрөө хууль зөрчиж байгаа нь өнөөдрийн Монголын цагдаагийн байгууллагыг удирдаж байгаа удирдлагуудын чадамжгүй, татаасаар албан тушаалд томилогддог, намаас хамааралтай томилогддогийн уршиг гэж хардаж болохоор байна.

100 жилийн түүхтэй цагдаагийн байгууллага ойгоо угтаж энэ мэт “ялзрал”-аасаа салахгүй бол их л муухай харагдах болно гэдгийг агентлагийн сайд нь анхааралдаа авахгүй бол тос дотроосоо өмхийрдгийн тод жишээ болоод байна.

Ингээд М.Мөнхшүр хэрхэн сүлжээний бизнес эрхэлж, сурталчилж байгааг баримтаар хүргэж байна.

Бид хэн нэгнийг муулах, харлуулах гэсэнгүй. Гагцхүү 100 жилийн түүхтэй цагдаагийн байгууллагын нэр төр сэвтэхээс сэргийлэв.