Сонгуулийн дуулиан шуугиантай зэрэгцэн, Б гэгч эмэгтэй мэдээлэл хийж, төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэ н жигшүүрт хэрэг Архангай аймагт өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард гарсан боловч, хууль хяналтынхан тоохгүй, хариуцлага тооцохгүй байгааг мэдэгдсэн.

Шалгалтын явцад хохиро г ч охины бэлэ г  эрхтэ н урагдалттай гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарч байсан ч хөл хорионы үеэр тухайн хэргийн байцаагч солигдож, дахин шинжилгээ хийсэн ба анхны дүгнэлтийг өөрчилсөн байжээ.

Адгуус мал хүртэл төрсөн төлөө гишгэж, хээлтүүлдэггүй. Гэтэл адгийн ухамсартай эрчүүд цэцэг цэврүү шиг нялх үрээ бузарл а ж  байна. УИХ-ын танхимд 10 гаруй эмэгтэй гишүүд суудаг ч, хүчингий н  хэрэ г  хийсэн эрчүүдэд өгөх я л шийтгэлий г яагаад чангатгаж болдоггүй юм бэ?

Нийтэд дэлгэгдсэн хэрэ г энэ боловч, өдөрт хэдэн хүүхэд төрсөн, төөрсөн эцэг, ах, өвөө нартаа хүчиндүү л ж , амьдын та м д  унаж, бие сэтгэлдээ хар толботой болж байгааг хэн ч таашгүй.

“Толгой хагаравч малгайндаа, олгой хагаравч тогоондоо” гэж монголчууд ярьдаг. Гэвч хагарса н  толгой, хагарсан олгой хаа сайгүй олшрох болж хүний мөс чанар муудаж, оюун санаа хоосорсноос болж зэрлэгшээ юу гэж бодогдох боллоо.

Эцэг, эхчүүд ээ хөвгүүдээ зөв хүмүүжүүл. Хайрлаж энэрэх, халамжилж түшихүйн ухааныг өөрөөрөө үлгэрлэж, эмэгтэй хүнийг ээжийн энтэй хүндлэхийн эр жудгийг багаас нь таниул. Орчлонгийн хир тоосноос өчүүхнийг ч хүргэхгүй нандигнан өсгөж буй энхрий охиноо хүний, өөрийн хүнд эрэмдэглүүлэх гэж энэ орчонд төрүүлсэн болгосон гэж үү.

Охин үртэй хүн бүр л энэ ээжийн ярианаас төрүүлсэн охиноо төрсөн эцэгт нь ч итгэж үлдээж болохгүй гэдгийг ойлгож сууна.