Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” амралтын газар амрагчид хүлээн авчээ.

Улмаар нэгнээ хү н д ноцтойгоо р  гэмтээсэ н хэрэ г гарсан байна. Хэргий г  тодруулбал, тус амралтад наймдугаар сарын 27-нд буюу өнгөрсөн баасан гарагт Цэргийн дуу чуулгын зургаан ажилтан “Найман шарга” цэргийн амралтын газарт амрахаар очсон байна. Ингэхдээ өмнөх өдөр нь “Таван хүн очно” гэж захиалга өгсөн гэнэ. Харин орой нь амрахаар очихдоо хоёр машинтай 10 орчим хүн очсон бололтой. Тэд ажил тараад очсон бөгөөд орой нь архида н  согтуу р ч , шөнө дундад нэгнийгээ зодо ж , гэмтээсэ н  гэнэ.

Эх сурвалжийн мэдээллээр, Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын алба хаагч, ахлагч 41 настай эмэгтэй нь 25 настай ахлагч Б-г зодож, танхайрса н аж. Гэмтэ л  авсан алба хаагч Б-г хэрэг гарсан шөнө хувийн унаагаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.

Хохиро г ч  гэмтлий н  зэргээ тогтоолгож, эмчилгээ хийлгэсэн гэнэ. Харин хэргий н  талаарх дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдөр бүртгэгдээгүй гэнэ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдогчид болон амралтын газрын ажилтнууд хэргий г  хав дарсан байж болзошгүй гэсэн үг.

Харин хохиро г ч бүсгүйн ар гэрийнхэн маргааш нь буюу наймдугаар сарын 28-нд Налайх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгсөн гэх мэдээлэл бий.

Засгийн газар долоо хоногийн өмнө хуралдаж, улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг он дуустал сунгасан билээ.

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд гэр бүлээс бусад аялал зугаалгыг хориглосо н  байдаг. Мөн гэр бүлээрээ аялж, зугаалахдаа гэр бүлийн гишүүн таваас дээшгүй байна гэж заасан. Гэтэл Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяа “Найман шарга” амралтын газар хууль бусаар амрагчид авсаар байна.
Энэ талаар Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга Г.Золзаяа “Би өвчтэй байгаа учраас энэ хэргий н  талаар сайн мэдэхгүй байна. Энэ асуудлыг хариултыг утсаар өгөх боломжгүй.

Хэрэв тодруулахыг хүсвэл, манай Сургалт, соёл хүмүүжил хариуцсан маркетингийн албаны даргатай холбогдож, тодруулах нь зүйтэй. Хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг шалгаад, биднийг нууцалж байгаа эсэхийг тогтооно байлгүй” гэв.