Сүүлийн үед олны анхаарлыг өөртөө татаад байгаа МУГТ Э.Цэндбаатар цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

 

Тэрээр” Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа гэж хэлээд би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно” гэв.