2021 оны 06 дугаар сард хуралдсан Аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдааны үеэр Аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Ц.Алтаншагай санаачилга гарган “Ковид – 19” цар тахлын эрсдэлт бүлэг болон 5000 гаруй иргэдэд зориулж, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Эмийн багц” бүрдүүлж хүргэх ажилд нийт аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг уриалж 500.000 төгрөгийн хандивласан билээ.


Тус уриалгыг аймгийн ИТХ-ийн 27 төлөөлөгч дэмжин оролцож нийт 950 иргэн, үүнд:

0-5 насны хүүхдийн 450 багц,

6-16 насны хүүхдийн 250 багц,

17-оос дээш насныханд зориулсан 250 багц бүрдүүлэн 2021 оны 08 дугаар сард ЭМГ-т хүлээлгэн өгч, Баян-Өндөр, Жаргалант сумдын багуудын ажлын албаар дамжуулан хүргэсэн.

Мөн дээрх санаачлагыг дэмжихээр жирийн иргэд, сумын ИТХ-ын төлөөлөгч нар, багийн засаг дарга нар, төрийн албан хаагчид, эрүүл мэнд, төрийн байгууллагад ажиллаж байсан ахмадуудын холбоо, бизнес эрхлэгчид, компани аж ахуйн нэгжүүд, оюутан сурагчид гэх мэт олон хүмүүс 5000- 1.000.000 хүртэл төгрөгийн мөнгөн хандив болон маск, ариутгалын бодис зэрэг биет хандив өгч, 5.555.000 төгрөгийн хандив цугларч байна.

Энэхүү мөнгөн болон биет хандив дэмжлэгийн “Батламж”-ийг өнөөдөр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай Цар тахлын эрсдэлтэй цаг үед халуун цэг дээр ажиллаж буй БОЭТ-ийн хамт олоны төлөөлөлд гардуулж өглөө.