Монголын урлагаас төрсөн сайхан бүсгүйчүүдийн нэг бол “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа.

Хөөрхөн царай, гоолиг бие, дур булаам төрхтэй тэрээр саяхан хоёрдахь үрийн зулайгаа үнэрлэсэн байна. Тэрээр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой сүүлийн гурван жил хамтран амьдарч буй. Өөрийн өмнөх амьдралаасаа төрсөн бяцхан охиноо ч энэ нөхрөөрөө овоглосон гэх юм билээ.


Г.Анхмаагийн хувьд том охиноо 2012 онд “Гурван гал” эмнэлэгт төрүүлж байсан бол энэ удаад “Grandmed” эмнэлэгт өндөр нууцлал дор төржээ. Эх үр хоёрын биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлгээр гэртээ гарсан байна.


Хосуудад баяр хүргэж, Монголын үрс маш олон болтугай гэх ерөөлийг дэвшүүлье.