Жүжигчин Ч.Сэлэнгээг телевизийн олон ангит Girls киноны гол дүрд тоглосноор нь залуус андахгүй.

Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон найруулагч Б.Чингүүн түүний нөхөр. Зарим хүмүүс түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг.

Жүжигчин бүсгүйн хувьд монголын тав дахь Жульетта болохоосоо өмнө 18 нас би чамд хайртай, Аз жаргал, Хайр зэрэг уран сайхны кинонд тоглосон.


АНУ-д гэр бүлийн хамт хэдэн жилийг үдсэн тэрээр өнгөрсөн наадмын үеэр бүр эх орондоо бүр мөсөн ирсэн. Ирсэн даруйдаа уран бүтээлдээ орж, бас болоогүй бүжгээр хичээллэж эхэлснээ цахим хуудаснаа зарласан.

Тэгвэл тэрээр өөрийн мөрөөдлөө цахим хуудаснаа тэмдэглэжээ. Тэрээр “Үүргэвчээ үүрээл дэлхийг тойрох юмсааааааан…” гэжээ.