Монголын кино урлагийн сор уран бүтээлчдийн нэг бол О.Дөлгөөн. Өдгөө 31 настай тэрээр хэдэн жилийн өмнө Single ladys уран сайхны киноны гуравдугаар ангид тоглох үедээ өөрийнхөө жижигхэн биетэйг хүлээн зөвшөөрдөггүй бүсгүйн дүрийг бүтээсэн.

Өөрөө ч амьдрал дээр өөрийнхөө биеийн жижигхэн, намхан гэж дуудуулах дургүй гэдгээ илэрхийлдэг байв. Харин тэрээр загварын шоуны хүлээн авалтын үеэр өөрийнхөө жижигхэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр насаар чацуу, амбиц алдар нэрээрээ ойролцоо загвар өмсөгчид болох топ модель Х.Бадамгэрэл, С.Төгс нартай дурсгалын зураг татуулсан зургаа цахим хуудаснаа нийтлэхдээ “Заза би жижигхээн” хэмээн бичжээ.