Монголын эрэгтэй моделиудаас хамгийн чадварлаг нь гэгддэг загвар өмсөгч Э.Энхболд салбартаа 2007 оноос цахиур хагалан гарч ирсэн бөгөөд “Говь” брэндийн нүүр царайгаар 10 жил ажилласан нэгэн.

Тэрээр өөрөөсөө гурван насаар эгч загвар зохион бүтээгч Отгонжаргалтай ханилаад 10 гаруй жилийн нүүр үзсэн бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй.

Тэгвэл олноо Endo нэрээр алдаршсан загвар өмсөгч Э.Энхболд өөрийг нь дууриасан том охиноо олны өмнө цахим хуудсаараа дамжуулан ил гаргажээ. Тэрээр охиныоо тухай “Бяцхан охин минь ториносоор…” гэжээ.