“ХҮСЛЭН” МУСК-ны орлогыг 100 хувь сайн үйлсэд зарцуулна.


“ХҮСЛЭН” киног үзэж хорт хавдаргүй ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулахыг уриллаа.

Хорт хавдраар өвчилж байгаа иргэдийн тоо Монгол улсад жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Өвчин хэлж биш хийсэж ирдэг гэж манай ард түмэн эртнээс хэлж ирсэн. Хэдийгээр эмчлэх боломжтой ч хорт хавдраар өвчилсөн иргэд, тэдний ар гэрийн сэтгэл зүйд хүнд байдаг бөгөөд санхүү мөнгөний асуудал ч яригддаг. Тэгвэл хорт хавдар дундаа элэгний хорт хавдраар өвчилсөн охины тухай “ХҮСЛЭН” гэх шинэхэн кино 10-р сарын 29-ны өдөр нээлтээ хийх гэж байна. “Дусал тус” сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн, “Revolution production”-ны бүтээл “ХҮСЛЭН” киноны зохиолыг жүжигчин, найруулагч А.Миеэгомбо нар бичсэн байна. Найруулагчаар А.Даваажаргал, СТА Б.Батсүх нар ажиллажээ. Гол дүрд КУДС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Г.Хүслэн, МУГЖ У.Батбаатар, СТА С.Сарангэрэл, Г.Ганбат, Д.Номиндарь нар тогложээ. Киноны онцлог нь өнөөгийн хүмүүсийн үнэн байдлыг харуулсан, хорт хавдраар өвчилсөн хүний амьдрал, сэтгэл зүйн асуудал, хүн хүнээ гэх сэтгэлийн талаар өгүүлжээ. Өнөөдөр Эх нялхаст 80 гаруй хүүхэд элэгний асуудалтай, жилд 4500 гаруй хавдарын улмаас нас барж байгаа судалгаа байна.

Энэ нь жилд 4500 айл өрх хагацал үздэг гэсэн үг бөгөөд үүний цаана хичнээн хүүхэд өнчирч үлдэж байгааг таашгүй юм. Тэгвэл киноноос орж ирсэн орлогыг 100 хувь сайн үйлсэд зарцуулах юм байна. Тодруулбал, Монгол улсын эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн эмч ажилчдыг Солонгосын “Ёнсэйн” их сургуульд мэргэжил дээшлүүлэх шаардлагатай сургалтанд хамруулах ажлыг санхүүжүүлэхээр болжээ. Нийгэм цаг үе, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед киноны орлогыг сайн үйлсэд зарцуулж байгаа кино багийн хамт олноор бахархахгүй байхын аргагүй. 2021 оны цоо шинэ уран бүтээл “ХҮСЛЭН”

 

Монголын уран сайхны киног үзсэнээр эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай мянга мянган Монголчуудад амьдрал бэлэглэхэд их хувь нэмэр оруулах юм гэж кино багийхан хэлж байлаа.