Орхон Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг ирэх сарын 2-ны өдөр хуралдуулахаар товыг баталлаа. Тус хурлаар Орхон аймгийн 2022 оны төсвийг хэлэлцэн батлах юм.


Мөн Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2018-2022 онд баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны биелэлтийг танилцууллаа. Тус бодлогын баримт бичигт гурван зорилтын хүрээнд 42 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд биелэлт 86 хувьтай байгаа ажээ.
Түүнчлэн тус хуралдаанаар энэ сарын 18-19-ны өдрүүдэд ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Хороод, Төлөөлөгч, ажлын алба болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд төрийн 24 байгууллагад аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийхээр удирдамжийг баталлаа.