Уурхайчин, Цагаанчулуут, Говил багт дахин төлөвлөлт хийнэ


Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд хэсгийн гаражийн зориулалтаар ашиглаж байгаа 1.3 га талбай, Цагаанчулуут багийн 7А хорооллын баруун хэсгийн 49-53-р гудамжны 11.9 га талбай, Говил багийн Дэнж, Хонхорын хэсгийн 22.6 га талбай гэсэн 3 газарт дахин төлөвлөлт хийхээр боллоо.